2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр ӨАБНУ-ын хуульч Наванетхем Нави Пиллэй тодорсон. Цэрэг, дайны болон бөөнөөр хоморголон устгах гэмт хэргийн эсрэг түүний үйл ажиллагааг ийнхүү үнэлсэн байна. Пиллэй НҮБ-ын хүний эрх хариуцсан комиссар, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр олон жил ажилласан эмэгтэй юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам түүнд баярын захидал илгээжээ. Захидалд “Та бүхий л амьдралаа дэлхий дахинд гарч байгаа хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэхэд зориулсан. Хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, Шүүх, хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй байдаг улс орон л ард түмэндээ үйлчилж, аз жаргалтай байлгадаг гэж би үргэлж үздэг байсан. Хууль ёсгүй газарт шударга бус байдал ноёлдог тавилантай. Түвд хүний хувьд таныг НҮБ-ын Хүний эрхийн комиссар байхдаа Хятад улсад хандан, Түвдэд байгаа асуудлын цаад гүнзгий шалтгаанд анхаарлаа хандуулахыг уриалж байсанд тань их талархаж явдаг.
Танийг Нобелийн шагналтнуудын гэр бүлд тавтай морилохыг хүсье. Цаашдаа ч та энх тайвны төлөө тэмцэж, сайн сайхан дэлхий ертөнц цогцлооход хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Далай лам” гэжээ.
