UBLife Logo
Хөгжим

38 нас хүрсэн T.O.P-ийн тухай 38 баримт

38 нас хүрсэн T.O.P-ийн тухай 38 баримт

Өмнөд Солонгосын Big Bang хамтлагийн дуучин асан T.O.P өнөөдөр 38 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Элдэв асуудалд орооцолдон урлагийн тайзнаас 9 жил холдоод байсан тэрээр “Squid Game-2” киногоор эргэн ирсэн. Одоо дуучны замналаа сэргээхээр ажиллаж байгаа билээ.

Тайзны нэр - T.O.P / Tempo

Жинхэнэ нэр - Choi Seung-hyun (최승현)

Төрсөн өдөр - 1987 оны 11 дүгээр сарын 4

Орд - Хилэнц

Төрсөн газар - Сөүл, БНСУ

Өндөр - 181 см

Жин - 65 кг

Цусны бүлэг - B

Instagram: @choi_seung_hyun_tttop

T.O.P-ийн тухай сонирхолтой баримтууд

1) Tэр Choi Hye Yoon гэдэг эгчтэй. Эгч нь уран зураач.

2) Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon-той багын найз.

3) YG агентлагт орох гээд анх очиход нь Т.O.P-ийг тарган гээд хасаж байлаа. Тэр 40 хоногийн дотор 20 кг тураад элсэж чадсан юм.

4) Хобби нь ном унших, усанд сэлэх, тэнэгтэх.

5) Тэр маш зөрүүд.

6) Ягаан өнгөнд дуртай.

7) Дуртай хоол нь СҮШИ. Ялангуяа Туна загасны сүшид ухаангүй.

8) Т.O.P хамтлагийнхаа хамгийн алиа, хошин нь байлаа.

9) Багадаа тэр уран гулгалтын олимпын аварга Ким Юүнатай найз байсан.

10) Хэрэв эмэгтэй байсан бол Тэянтай болзох байсан гэж хэлж байв.

11) 2017 оны хоёрдугаар сард цэрэгт татагдаж, 2019 оны долоодугаар сард халагдсан.

12) Зөв хувцаслаж чаддаг, соёлтой эмэгтэйд дуртай. Хэрэлдэж, маргалддаг бүсгүйг үзэн яддаг гэнэ.

13) Со Гын Бэ өвөө нь зохиолч. Тиймээс T.O.P дууны үг сайн бичдэг.

14) Өглөө эрт босох дургүй. Сургуульд түүнийг “Унтамхай” гэж дооглодог байв.  

15) Big Bang хамтлагийн хамгийн ахмад нь байсан. 

16) Нэг удаагийн төрсөн өдрөөр нь баяр хүргэхээр 2000 фэн нь ирэхэд уяраад уйлж байжээ.

17) Сүнснээс айдаг.

18) Тоглоом цуглуулдаг.

19) Сургуульд байхдаа онц дүн авч үзээгүй.

20) Маш сайн хоол хийдэг.

21) Хорт хавдраар нас барсан фэндээ зориулан, “Oh Mom" гэдэг дуу бичиж байв.

22) T.O.P iTunes-д дуугаа гаргасан анхны солонгос дуучин.

23) Тэр Usher, Omarion, Jay-Z, B2K-т дуртай.

24) 2011 онд Сөүлд 3 сая ам.долларын байшин худалдан авсан.

25) 2022 онд ярилцлага өгөхдөө өөрийгөө к-поп хөгжимд хэт хөгшин болсон гэж хэлж байв.

26) BIGBANG хамтлагаас гарах болсон шалтгаанаа “Би хамтлагтаа маш их хор учруулж байгаагаа ойлгосон. Би бүр ёроолд унаад байлаа. Надаас болж хамтлаг хохирохыг хүсээгүй” гэж тайлбарласан.

27) “Би хэрэг төвөгт орооцолдоод бараг арван жил тайзнаас хөндийрлөө. Өөрөөр хэлбэл би гучаас хойшхи насаа огт дэмий өнгөрөөлөө. Өөрийгөө үзэн яддаг. Тийм болохоор хамтлагийн найзуудтайгаа одоо ч уулздаггүй” гэж байв.

28) Дуртай дуу нь Notorious-ийн BIG - Big Papa. Хайртай дуучин нь Method Man, Kanye West. Гэхдээ караоке орох дургүй.  

29) “Хэрэв эмэгтэй байсан бол хэнтэй болзох вэ” гэсэн асуултад Дэсон түүнийг сонгож байв.

30) G-Dragon нэг удаа “Хамтлагийн хамгийн бохир нь T.O.P. Банан идээд хальсыг нь хаана ч хамаагүй хаядаг. Араас нь би цэвэрлэдэг” гэж хэлж байлаа.

31) Түүний тайзны нэрийг багын найз, рэп дуучин Seven өгсөн. T.O.P. гэдэг нь шилдэг, үргэлж түрүүлнэ гэсэн утгатай.

32) 2022 онд “YG Entertainment” агентлагаас гарсан.

33) “Squid Game-2” киноны зодооны зураг авалт дээр хавиргаа хугалж байжээ.

34) Гэрийнхэн нь түүнийг уран зураач болгох гэж хүссэн ч тэр эрс эсэргүүцсэн. Гэхдээ мебель, тавилгын загвар хийдэг. Урлагийн бүтээл цуглуулдаг. T.O.P, GD хоёр “Art News” сэтгүүлийн “Шилдэг цуглуулгатай 50 эрхэм” жагсаалд багтсан анхны к-поп дуучин болсон.

35) Дарсны  “T’SPOT” брэндтэй. Аргентинд усан үзмийн талбайтай.

36) Байгалийн гамшиг, COVID-19 тахлын үеэр маш их хандив өргөсөн. 2023 онд орлого багатай айл өрхүүдэд халаалтын асуудлыг шийдэхэд туслаж байлаа.

37)  Эмэгтэй хүний биеийн ямар хэсэг таалагддаг вэ гэсэн асуултад “Өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүйн хөлийн хойд хэсэг” гэж хариулж байлаа.

38) Архи маш сайн даадаг. Нэг дор долоон шил дарс ууж орхидог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.