UBLife Logo
Спорт

Баасан гаригт “Чингис хаан цом”-ын төлөө барилдаантай

Баасан гаригт “Чингис хаан цом”-ын төлөө барилдаантай

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний Баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тус барилдаанд өнгөрсөн жил Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК,  “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны "ЧИНГИС ХААН" цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэсэн билээ.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Л.Энхсаруул нар шалгарч байсан юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.