Энэ жилийн “Miss Universe” гоо бүсгүйн тэмцээн хэрүүл маргаантай, хурцадмал уур амьсгал дунд явагдлаа.
Тэмцээн эхлэхээс өмнө “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Facebook-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Мексикийн мисс Фатима Бошийг доромжилсон байна. Нават Ицарагрисил түүнийг ивээн тэтгэгчидтэй хийх уулзалтад ирсэнгүй гэж зэмлээд хүмүүсийн өмнө “тэнэг” гэж нэрлэж, буруугаа хүлээхийг шаардсан. Фатима эсэргүүцэл илэрхийлэн, танхимаас гарч явсан нь эхний шуугиан байлаа. Мексик улсын Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж байв.

Ингээд ялагчийг зарлахад нөгөө Мексикийн гоо бүсгүй Фатима түрүүлжээ. Мэдээж бусад улсууд зохион байгуулагчдыг хэл амыг дарахын тулд Фатимад цом олголоо гэж шүүмжилсэн. Финалын үзүүлбэрийн өмнө хоёр шүүгч зохион байгуулагчидтай маргалдаад тэмцээнээс гарсан. Их Британи, Ямайкийн миссүүд тайзан дээрээс ойчиж, гэмтсэн гээд асуудлууд байлаа.

“Miss Universe 2025” тэмцээний аварга нь Мексикийн 25 настай Фатима Бош байлаа.

Хоёрдугаар байрт нутгийн эзэн Тайландын Правинар Сингх шалгарсан бол Стефани Асабали (Венесуэл), Аттиса Маналo (Филиппин), Оливия Ясе (Кот-д'Ивуар) нар шилдэг тавд багтжээ.

Нийт 74 жилийн түүхэндээ тус тэмцээн хэд хэдэн удаа эзэн, зохион байгуулагчаа сольсны дотор Ерөнхийлөгч Трамп байлаа.

Харин 2023 оноос Тайландын медиагрупп JKN, Мексикийн бизнес эрхлэгч Рауль Роча Кантy нар эрхийг нь авсан.

Дараагийн тэмцээн Пуэрто-Рикод болно.







