2026 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа 48 баг оролцох бөгөөд 42 нь тодроод буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үлдсэн зургаан суудлын төлөө хүч үзэх багууд, тэдний хоорондоо тоглох оноолт сугалаа ФИФА-ийн төв байрт явагдлаа. ДАШТ-д оролцох үлдсэн зургаан эрхийн дөрөв нь Европын бүст, харин хоёр нь тив хоорондын плэй-оффоос шалгарсан багуудад очино.
ТИВ ХООРОНДЫН ПЛЭЙ-ОФФ
Энд Өмнөд Америкийн Боливи, Азиас Ирак, Африкаас БНА Конго Улс, Далайн орнуудаас Шинэ Каледони, Хойд Америкаас Ямайка, Суринам гээд зургаан орон хоёр эрхийн төлөө тоглоно.
ФИФА-ийн шинэчилсэн чансаагаар илүү байгаа Ирак, Ардчилсан Конго хоёр эхний даваанаас чөлөөлөгдсөн. Сугалаагаар Шинэ Каледони - Ямайка хоёр хоорондоо тоглоод (ганц тоглолт) хожсон нь БНА Конготой ДАШТ-д хэн нь орохоо үзэхээ шийднэ.
Боливи-Суринам хоёрын хожсон нь Ирактай.
Плэй-офф дундын талбайд "галзуу ганц" тоглолтоор шийдэгдэх бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 23 болон 31-нд Мексикийн Гвадалахара, Монтеррей хотуудад болох юм.

ЕВРОПЫН ПЛЭЙ-ОФФ
Урьдчилсан шалгаруулалтын тэмцээнд хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 12 баг дээр УЕФА-ийн Үндэстний цомд тоглосон үр дүнгээр шалгарсан 4 баг нэмэгдээд нийт 16 баг дөрвөн эрхийн төлөө тоглоно.
16 баг сугалааны дагуу дөрвөн "харгуй" (зам) -аар "явж" эрхэнд хүрэх юм.
"А" ЗАМ
Уэльс-Босни Херцеговина
Итали-Умард Ирланд
Хожсон хоёр баг хоорондоо тоглоод ялагч нь эрхээ авна.
"B" ЗАМ
Украин -Швед
Польш-Албани

"С" ЗАМ
Турк-Румын
Словак-Косово
"D" ЗАМ
Дани-Умард Македони
Чех-Ирланд
Бүгд "галзуу ганц" тоглолтоор шийдэгдэх бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 26 болон 31 -нд болно.
Өөр өөрийн "харгуй замаар" явж, хоёр хожсон, нийт 4 баг ДАШТ-ийг зорих "тасалбараа" авах юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

