UBLife Logo
Спорт

220 кг жинтэй жонокүчи зиндааны сүмоч зодог тайллаа

220 кг жинтэй жонокүчи зиндааны сүмоч зодог тайллаа

Японы сүмо бөхийн холбооноос 11 дүгээр сарын тэмцээний дараа зодог тайлсан бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Комүсүби асан Эндо тэргүүтэй таван бөх зодог тайлсны дотор жонокүчи зиндааны 22 настай сүмоч Нишикимарү байлаа. Нишикимарү энэ хавар эрүүл мэндийн үзлэгээр судас нь олдохгүй, 45 минут болж байж, цусаа өгөн, сэтгүүлчдийг шуугиулсан бөх. Учир нь тэрээр 220 кг жинтэй, мах, өөхөн дундаас судас нь ил гарахад үнэхээр хэцүү байжээ. Тэр үед Асахияма ояката шавьдаа турахыг тушаасан юм. Нишикимарү уг нь энэ зун 170 кг болтол жингээ хасах  зорилго тавьсан ч чадсангүй. Барилдахаар дохён дээр гарахдаа бүдэрч унах, гэнэт даралт нь нэмэгдэх гээд байнгын өвчин хуучтай байсаар байлаа.

Сүүлийн нэг жилийн таван башёд нь янз бүрийн шалтгаанаар голоос нь гарч, ганцхан башёд л бүтэн 7 барилдаан хийжээ. Ингээд эрүүл мэндээ бодон, зодог тайлахаар шийдсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.51.161
Бүтэлгүй арчаагүй ац вэ