ОХУ-ын тамирчин, уран гулгалтын дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга Елизавета Туктамышева зодог тайлснаа зарлалаа. Манай спорт сонирхогчид түүнийг Мөсөн Өргөөнд хийсэн тоглолтоор нь сайн мэдэх билээ.
28 настай Елизавета Туктамышева 2023 оны намраас хойш тэмцээнд оролцоогүй, мөсөн шоунд гулгаж байсан юм. Цаашдаа дасгалжуулагчийн ажилд шамдах гэнэ.
“Уран гулгалт бол бидний хувьд жижигхэн амьдрал байлаа. Саад бэрхшээл таарч, гэмтэл бэртэл тохиолдож байсан ч маш олон сайхан зүйл амсаж, аз жаргалтай байлаа. Би замналдаа сэтгэл хангалуун байна” Елизавета Туктамышева
Тэрээр 2021 онд багийн ДАШТ-д түрүүлж, 2015 онд дэлхий, Европын аварга болж байв. Мөн гурвалсан аксель үсрэлт байнга гүйцэтгэдэг анхны тамирчдын нэг байлаа.
“Зодог тайлахад маш хэцүү байх болно гэж бодож байсан ч одоо зарлахад хүнд зүйл алга. Би зодог тайлж байна. Баярлалаа. Хайртай шүү, Туктик. Үргэлж та бүхний Елизавета байх болно” Елизавета Туктамышева


