“Time” сэтгүүлийн газраас 2025 оны гол чухал үйл явдлуудыг нэрлэсэн тусгай дугаараа гаргалаа. Сэтгүүлийн нүүрэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарсан ч хамгийн төвд нь хиймэл оюун ухаан заларчээ.
Гол үйл явдлууд:
Дональд Трамп эргэн ирсэн;
Израилын барьцааны хүмүүсийг сулласан;
Лос-Анжелест болсон түймрүүд;
Америкийн Роберт Превост Ромын Хамба лам болсон;
Александр Овечкин НХЛ-д Уэйн Гретцкигийн рекордыг эвдсэн;
Лувр музейг дээрэмдэв;
Оззи Осборн нас барлаа;
“Лос-Анжелес Дожерс” баг хоёр жил дараалан Дэлхийн цувралд түрүүллээ.

Тусгай дугаарын нүүрэн дээр мөн энэ цаг үеийн хамгийн том поп дуучин Тейлор Свифт гарсан байна. Тэрээр энэ жил америк хөлбөмбөгийн од Трэвис Келситэй сүй тавьсан билээ.
“Time” сэтгүүлийн “Оны хүн” шагналыг энэ жил хиймэл оюун хүртэх магадлал өндөр байгаа. “Polymarket” агентлагийн мэдээлснээр энэ шагналын төлөө хиймэл оюун ухаантай гол өрсөлдөгч нь Nvidia компанийн тэргүүн Женсен Хуанг, Ромын Хамба лам, OpenAI-н босс Сэм Альтман нар байгаа юм. “Оны хүн” шагналыг 2024 онд Дональд Трамп, 2023 онд Тейлор Свифт хүртэж байлаа.

