Forbes сэтгүүлийн газраас дэлхийн баячуудын чансаагаа шинэчлэн гаргалаа. “Google”-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин дэлхийн хамгийн баян хүний чансааны 3-т бичигдэж эхэлсэн байна. Түүний хөрөнгийг Форбс сэтгүүл 245 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Сүүлийн үед Google компани хиймэл оюун ухааны салбарт ахиц гаргаж байгаа болон Nano Banana тун амжилттай байгаа нь ийнхүү хөрөнгө нэмэгдэх шалтгаан болжээ. Oracle-ийн хувьцааны үнэ унаснаар Брин Ларри Эллисоныг даван гарч чадлаа. Гэхдээ тэрээр Маскаас бараг хоёр дахин бага хөрөнгөтэй байна.

Tesla компанийн Илон Маск 480,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлсэн хэвээр.

