Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубуудын хамгийн том тэмцээн болох "Copa Libertadores 2025" тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр Перугийн нийслэл Лима хотын "Монументаль" цэнгэлдэхэд Бразилийн хоёр баг болох "Фламенго"-"Палмейрас"-ын хооронд боллоо.
Ер нь 2020 оноос хойшхи зургаан финалын тавд нь Бразилийн хоёр баг шалгарч буй энэ.

66 дахь удаагийн "Либертадоресийн цом"-д "Фламенго" 1:0-ээр ялж, Өмнөд Америкийн аваргаар дөрөв дэхэн тодорлоо. Тоглолтын цорын ганц гоолыг Данило мөргөн оруулсан.
"Rubro-Negro" буюу "Улаан ба хар" гэгддэг "Фламенго" домогт Зикогийн ид үед буюу 1981 онд анх "Либертадоресийн цом"-д түрүүлж байсан бөгөөд 2019, 2022, 2025 онд дахин аваргаллаа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
