UBLife Logo
Лавлах

Лхагва гарагаас хүйтний эрч суларна

Лхагва гарагаас хүйтний эрч суларна

Улаанбаатарт өнөөдөр цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Лхагва гарагт ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор 30-35 градус, бусад хэсгээр 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Энэ сарын 3-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 22-27 градус, бусад хэсгээр 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Лхагва гараг буюу энэ сарын 3-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Лхагва гарагаас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.