Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, 18-наас нийт нутгаар хүйтний эрч суларна. Лхагва гарагт буюу 19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө +2-3 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.