Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Энэ сарын 24-нд Хөвсгөл, 25-нд Хэнтий, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 25-30 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө -1-4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Лхагва буюу 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 градус хүйтэн, бусад хэсгээр 11-16 градус хүйтэн бол өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Пүрэв гараг буюу 23-наас бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 градус, бусад хэсгээр 9-14 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан байна.