АНУ-ын Хойд Каролина мужийн нэгэн залуу өөрийгөө өрсөлдөгчгүй болгох өвөрмөц аргыг олжээ. 31 настай Аарон Смит нэртэй эр “Singularity” нэртэй болзооны аппликейшн бүтээж, апп дээр зөвхөн өөрийгөө цорын ганц эрэгтэй сонголт болгон байршуулснаар интернэт ертөнцөд шуугиан тарьж байжээ.

People сайтын мэдээлснээр, тэрээр уламжлалт болзооны платформууд дээр амжилт олж чадаагүй тул “бусад залуусыг бүрмөсөн хасч” асуудлаа шийдэхээр шийдсэн гэнэ.

Singularity апп нь зөвхөн эмэгтэй хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд өөр хүмүүсийг харахаар хажуу тийш гүйлгэх бүрд Смитийн өөр өөр зурагтай профайлтай таарах аж. Яаж ч өөр хүнтэй тааръя гэсэн үргэлж ганц залуу л гарч ирнэ гэсэн үг.

Энэхүү үйл явдал интернетэд маш хурдтай түгж, олон хүн хөгжилтэй талаас нь харсан бол зарим нь орчин үеийн болзоо, дижитал орчин дахь харилцааны соёлыг тусган харуулжээ хэмээв.

