UBLife Logo
Newsfeed
“Миний бие - Минийх” олон нийтийн алхалт ням гарагт болно

“Миний бие - Минийх” олон нийтийн алхалт ням гарагт болно

Энэ ням гараг буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Миний бие - Минийх” олон нийтийн алхалт орон даяар зохион байгуулагдана. Тус алхалтыг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас зохион байгуулж буй юм.

2012 оноос эхлэн жил бүр дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” хөдөлгөөнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү хөдөлгөөн нь нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлэх, тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой аж.

Монгол улсад “Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө жил бүр тодорхой асуудлыг хөндөн “Нэг Тэрбумаараа Тэмцье - Монгол” аяныг 14 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд “Гинжийг тасал”, “Шударга ёсны төлөө”, “Даван туулагчдын дуу хоолой” зэрэг сэдвийн хүрээнд олон нийтийн алхалтыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил “Миний бие - Минийх” сэдвээр Монгол улс орон даяар олон нийтийн алхалтыг зохион байгуулахаар болжээ.

Тус алхалтаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм. Ялангуяа өсвөр насны охид хөвгүүдэд бэлгийн харилцаанд хоёул зөвшөөрч орох болон зөвшөөрөлгүй үйлдэх тухай ойлголт, хил хязгаарын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хамтдаа тэмцэхийг уриалж байгаа гэнэ. Тиймээс та бүхэн цахимаар болон өөрийн биеэр тус алхалтад нэгдэхийг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...