Японы тоглоом хөгжүүлэгч Capcom-ын хүсэн хүлээсэн шинэ бүтээл Resident Evil Requiem өнөөдөр дэлхий даяар албан ёсоор нээлтээ хийж байна. Resident Evil Requiem нь алдарт survival horror цувралын дараагийн том анги бөгөөд шинэ түүх, шинэ орчин, Леоны эргэн ирэлт зэргээр фенүүдийн хүлээлтийг өндөр болгож байна.

Хэзээ тоглож эхлэх вэ?
Тоглоомын нээлтийн цаг бүс нутгаас хамаарч өөр байна.
Консол (PlayStation, Xbox)
Ихэнх оронд 2-р сарын 27-ны 00:00 (орон нутгийн цагаар)
PC (Steam, Epic Games Store)
Лондон – 05:00
Парис / Берлин – 06:00
Токио / Сөүл – 14:00
Сингапур / Окленд – 18:00
Монголын цагаар (Улаанбаатар орчим, GMT+8):
Консол: 2-р сарын 27, 00:00
PC: 2-р сарын 27, ойролцоогоор 13:00–14:00
Урьдчилан захиалсан тоглогчид PC дээр preload хийж эхэлсэн бөгөөд нээлт болмогц шууд тоглох боломжтой.
Спойлероос зугтаарай
Тоглоомын төгсгөлийн үйл явдлын бичлэгүүд цахим сүлжээнд тараад эхэлсэн тул хөгжүүлэгчид анхааруулга өгч, санаатай спойлер тараасан хүмүүст хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Зарим бичлэгүүд бодит гэдгийг тоглоомын хэвлэлүүд баталжээ.
Тоглохын өмнө бэлтгэх зүйлс
Интернет холболтоо шалгах
Спойлероос зайлсхийх
Хадгалалтын зайгаа чөлөөлөх
Мөн Леоны үнэнч фэнүүддээ зориулан гоё зургууд орууллаа. Хүлээж тэсэхгүй нь ээ.







