UBLife Logo
Нийгэм

Японы Аомори, Иватэ мужийн орчим 3 метр өндөртэй цүнами болох эрсдэл үүсчээ

Японы Аомори, Иватэ мужийн орчим 3 метр өндөртэй цүнами болох эрсдэл үүсчээ

Өчигдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд Японы Аомори мужийн зүүн эрэг орчмоор магнитутын 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори, Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор ойролцоогоор 3 метр өндөртэй цүнами болно хэмээн Цаг уурын албанаас анхааруулж, тухайн бүс нутгийн иргэдийг аюулгүйн мэдээлэл өгтөл аюулгүй газарт нүүн шилжихийг анхааруулж байна. Японы Засгийн газраас 23:16 цагт тусгай ажлын хэсэг байгуулж, гамшгийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал болгоомжтой байж, аюулгүй газарт шилжинэ үү гэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.