UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп BBC сувгийг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгч, 10 тэрбум ам.доллар нэхэмжлэв

Ub.life
Ub.life
Дональд Трамп BBC сувгийг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгч, 10 тэрбум ам.доллар нэхэмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд Английн BBC сувагтай маргаан үүсгээд байсан. BBC-ээр цацагдсан “Panaroma” баримтат нэвтрүүлэгт эвлүүлэг хийхдээ Трампын хоёр өөр цаг хугацаанд хэлсэн үгийг нийлүүлж, утга санааг нь гуйвуулсан асуудал энэ намар олны анхаарлыг татсан. Улмаар BBC сувгийн Ерөнхий захирал болон Мэдээний захирал нар энэ асуудалд хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон. 

Тэгвэл Дональд Трамп гомдлоо үргэлжлүүлж BBC корпорац "санаатай, хорлонтой, хууран мэхлэлтээр" түүний үгийг засварласан гэж буруутган тус корпорацийг Флорида мужийн шүүхэд өгч, 10 тэрбум ам.доллар нэхэмжилжээ. Хэдийгээр BBC нь АНУ-д бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаггүй боловч, Флоридад бүртгэлтэй Britbox гэх платформыг нь түшиглэн гомдлоо гаргасан байна. 

BBC-ийн зүгээс уг нэхэмжлэлийн талаар тайлбар өгөөгүй байгаа бөгөөд өмнө нь ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, Трампаас уучлалт гуйж, албан тушаалтнууддаа хариуцлага тооцсон. Харин хөндлөнгийн мэргэжилтнүүд энэ асуудлаар гүтгэлгийн хэрэг үүсгэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж онцолж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.