UBLife Logo
Спорт

Аонишики ямар дуу сонсдог вэ?

Аонишики ямар дуу сонсдог вэ?

Украины сүмоч, энэ жилийн онцлох тамирчин Аонишики олон хүний анхаарлын төвд байгаа. Түүний талаарх мэдээллийг хайж сурагласан охид, бүсгүйчүүд тун олон.

Саяхан шинэ арслан “Sumo Kaboom Podcast”-д оролцож, дуу хөгжмийн сонирхлынхоо талаар ярилцлаа. Түүний сонсдог дууны төрөл, дуртай дуучны нэр үзэгчдийн гайхлыг төрүүлсэн байна.

Юуны өмнө барилдахын өмнө ямар ч дуу сонсдоггүй гэнэ. Тайван амгалан байдлаа хадгалж, сэтгэлээ хэт хөдөлгөхгүй байхын тулд юу ч сонсдоггүй. Харин бэлтгэлийн үед бол өөр, маш чангаар дуу сонсох дуртай. Рэп хөгжимд дуртай, хайртай дуучин нь АНУ-ын Lil Uzi Vert.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.