UBLife Logo
Нийгэм

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтертаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ.

Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна. Мөн өдөр бүр 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолт зохион байгуулж иргэдийг шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Крисмасс маркет өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.