Жил бүрийн төгсгөлд дэлхийн шилдэг хэвлэл The New York Times-ийн албан ёсны хамтрагч “Гэрэг” сэтгүүл “Turning Points” тусгай дугаарыг гаргадаг. Дэлхийн 10 гаруй оронд хэвлэгддэг уг сэтгүүлд урлаг соёл, технологи, нийгэм, эдийн засгийн тэргүүлэх сэтгэгчдийн эсээ нийтлэл болон “Гэрэг”-ийн редакцын бэлтгэсэн дотоодын амьдралын тусгал сонирхолтой түүх, ярилцлага, нийтлэл, сурвалжилга багтдагаараа онцлог болдог.
“Гэрэг” сэтгүүлийн хувьд уншигчидтайгаа үргэлж эргэх холбоотой байж, шинэ сэтгүүл гаргах бүрдээ үнэнч уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцдах арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаа хэвлэл мэдэлийн салбарынханд зориулсан орон зай “News Cafe”-д хийж, уншигчидтайгаа нэгэн оройг ярилцаж, хөгжилдөж өнгөрүүллээ. Сэтгүүл хэрхэн бүтсэн тухай, сэтгүүлийн ард ямар хөдөлмөр оров, ямар онцгой нийтлэл, ярилцлагууд багтав гээд уншигч-сэтгүүлч хооронд ярилцах сэдэв дуусашгүй байлаа.
Энэ орой хүрэлцэн ирсэн зочдодоо чин сэтгэлээсээ талархлаа.








