Амралтын өдрөөр гэртээ гараа гаргаж хоол хийхэд тань сонирхолтой, амттай хоол, амттаны жор хэрэг болдог л биз дээ. Ийм үед гэрийн эзэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн толгойд хамгийн түрүүнд “Sweet kitchen”, аль эсвэл “1000jor.mn” бодогддог болов уу. Тэгвэл хэсэг бүсгүйчүүд хамтран Монголын нөхцөлд гэртээ хоол, амттан хийх жор бэлтгэн хүмүүст хүргэдэг “Гэртээ” нэртэй фэйсбүүк хуудсыг ажиллуулж эхлээд удаагүй байна.
Гэхдээ энэ хуудас хоолны жор, хийх зааврыг маш энгийн ойлгомжтой байдлаар буюу 40 секундээс 2 минутын богино хэмжээний дүрс бичлэгээр тайлбарлан оруулдгаараа энэ төрлийн групп, сайтуудаас онцлог. Тун ойлгомжтой байдлаар тайлбарласан эдгээр бичлэгүүд олон нийтэд хүрсээр байна. 2016 оны нэгдүгээр сард нээгдсэн энэхүү хуудас аль хэдийнэ 85 мянга гаруй дагагчтай болжээ. “Бид гэрийн нөхцөлд рестораны хоолуудыг хэрхэн хийх тухай мэдээлэл түлхүү оруулахыг зорьдог” хэмээн “Гэртээ” хуудасны админ ярьсан юм. Ингээд тус хуудсанд тавигдсан зарим хоол, зууш болон амттануудын зааврыг хүргэж байна.
АМТТАН
Хөвсгөр бялуу
Үзэмтэй хайлмаг
Бэйлис ликёр
ЗУУШ
Өндөг помидорны хуурга
Мөөгтэй салат
Зүрхэн пицца
ХООЛ
Гахайн хавирга
Догбуги
“KFC”-ийн сет