Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Лунагийн эморол | "Нүцгэн" нүүрнүүдийг чинь хармаар байна


Байхгүй болоход нь л байсныг нь анзаарах юм. Байх хугацаанд нь бид эдгээр зүйлсийг тэгтлээ санаж, талархаж байв уу? Эдгээр цаг хугацаа биднийг улам л энгийн зүйлд баярлаж, талархдаг болгоод байх шиг. Цаашид бид юунд баярлаж бас юунд гунидаг болох юм бол доо.


Эхэндээ би хөл хориотой үеийн эдгээр өөрчлөлтийг баяртайгаар хүлээж авч байлаа. Тэгээд хөл хорионд гарч байгаа эерэг зүйлсийн жагсаалт гэж гарчиглаад бичиж эхэлсэн юм.

#1

Хөл хориотой ажлын эхний өдөр 4 км замыг автобусаар 4 минутанд туулав. Гэхдээ үргэлж л түгжирч, гэтэж явдаг автобусны жолооч нар хоосон замд үнэхээр л “юм үзээгүй” хурдаар давхиж байлаа. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл нэг л замаараа, “нөгөө” л ажлаа хийдэг жолооч нарт хөл хорионы үеийн замын хөдөлгөөний зохицуулалт таалагдаж байгаа нь гарцаагүй. Гэвч болгоомж үргэлж нэгт байх хэрэгтэй гэдгийг жолооч та бүхэн мартаж болохгүй шүү. 

#2

16 давхар оффисынхон маань дундаа ашигладаг хоёрхон цахилгаан шаттай. Оффисын 30 хувь нь л ажиллаж байгаа энэ цагт цахилгаан шат булаацалдах хүмүүс цөөрч, өглөө л намайг буулгасан шат ажил тарахад ч манай давхарт зогсож байсан нь цаанаа л нэг сэтгэлд өег санагдаж байв. 

#3

Өдрийн хоолоо тэр бүр гэрээсээ авчирж чаддаггүй намайг өдөр бүр өдрийн хоолоо гэрээсээ авч явахаас өөр сонголтгүй үлдээж байгаа энэ хөл хорионд нэг бодлын баярламаар ч юм шиг. Хоолны газрууд ажиллахгүй, хүргэлт ч байхгүй, CU хөл хорио дуустал мантуун бууз, хуушуур гэх мэт бэлэн хоолнуудаа ч гаргахгүй гэсэн. Гэхдээ зүгээрээ энэ өдрүүдийг ашиглаад төлбөрийн картаа хэд хоног “амраагаад” авъя гэж бодсон.

#4

Хүнсний зах эл хуль хүнгүй, нэг лангуун дээр олуулаа шавж түгжрэл үүсгэхгүй ямар амар юм бэ. Гэхдээ хүнсний зах хүнгүй ч болж, хүнсгүй ч болж. Идэх дуртай жимс, ногоогоо авдгаараа авч, иддэгээрээ идэх юмсан. Нэг бол дийлдэхгүй өндөр үнэтэй болчих юм. Нэг бол ор мөргүй алга болчих юм. 

ГЭХДЭЭ

Замын түгжрэлгүй байж үзлээ. Замын түгжрэлтэй байснаас илүү аз жаргал мэдрүүлсэнгүй. Өмнө нь бидний буйдхан хотын машин зам бөглөрдөг ч хаа хүссэн газар минь хүргэдэг байж. Хэн ч хэнээсээ айхгүйгээр бээрсэн хацраа нийлүүлж гудманд таарсан найзуудтайгаа мэндэлдэг байж. Түгжирдэг ч гэлээ бид гэр гэртээ ямар ч айдасгүй очдог байж. Хэдэн минут лифт хүлээн зогсоход юу нь тийм хэцүү гэж. Бүгд ажил ажлаа хийгээд л амар тайван амьдрах нь чухал байж. Заримдаа захиалаад иднэ л биз дээ. Гадны хоол амттай бас сонирхолтой. Хүссэн хоолоо ганц утас цохиод л авчруулаад иддэг тэр эрх чөлөөг санаж байна. Хүнсний зах дээрээ бүгд бүгдээрээ чихэлдээд ч хамаагүй идэхийг хүссэн бүх зүйлээ урьдын адил тор тороор нь гэр рүүгээ зөөж амттай сайхан хоолоо хийж идмээр байна. Хүн ихтэй, бөглүү хотоо яг урьдынхаар нь буцааж авмаар байна. Тэгээд таньдаг таньдаггүй ч хүн бүрийн инээмсэглэх царайг “нүцгэнээр” нь хармаар байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.