Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүмүүс өөрийгөө "хэн" гэж мэдэрдэг тухай бидний мэдвэл зохих 10 ТОДОРХОЙЛОЛТ


Одоогийн байдлаар яг хичнээн төрлийн хүйсийн баримжаа, илэрхийлэл, бэлгийн чиг баримжаа байдаг нь тодорхойгүй юм. Хүйсийн баримжаа нь хүн өөрийгөө дотроо "хэн" гэж мэдэрдэг тухай бол бэлгийн чиг баримжаа нь "хэнд" татагдах буюу гадагш чиглэсэн ойлголт юм. Энэхүү байдал нь хайр сэтгэл болон бэлгийн харилцааны хувьд юунд татагдаж, юунаас дөлж буй гээд олон зүйлээс шалтгаална. Хүн гэдэг ээдрээт "амьтад" тул үйлдвэрлэсэн бараа шиг ангилж ялган шошго наах аргагүй билээ. Гаднаа ямар ч харагдсан дотроо тэс өөр нэгэн байж болно. Гагцхүү өөрийгөө "хэн" гэж тодорхойлох нь зөвхөн тухайн хүний шийдэх, халдашгүй эрхэм чанар юм. 

Харин энэ талаар хангалттай сайн мэдээлэлгүйн улмаас бусдыг болон өөрийгөө буруугаар ойлгож, буруутган үгүйсгэх хүмүүс бий. Тийм учраас та бүхэнд мэдээлэл олгох үүднээс хүн бүрийн мэдвэл зохих дараах 10 нэр томьёоны тайлбарыг хүргэж байна. 

Asexual (Асексуал): Асексуал гэж бэлгийн ямар ч дур хүсэлгүй хүмүүсийг хэлнэ. Тэд бие физиологийн үүднээс сексийг таашаадаггүй ч зүрх сэтгэлээрээ хэн нэгэнд татагдах боломжтой.

Bisexual (Бисексуал): Нэгээс олон төрлийн хүйсэнд татагддаг хүмүүсийг бисексуал гэнэ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүйсийн хүн байж болно. Мөн өөрийгөө бисексуал эсэхийг нээн илрүүлж буй хүмүүсийг "bicurious" гэж нэрлэдэг байна. 

Closeted: Өөрийн хүйсийн баримжаа болон бэлгийн чиг баримжааны талаар олон нийтэд дэлгэдэггүй хүмүүс энэ ангилалд багтана. Эдгээр хүмүүс нь ЛГБТИК+ олон нийтийн ямар ч ангилалд хамаарч болох юм. Мөн зарим хүн нийгмийн олон төрлийн асуудлаас шалтгаалан тодорхой хүрээлэл дунд л "closeted" байх тохиолдол бий. 

Coming out (Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдад илэрхийлэх): Хүйсийн баримжаа болон бэлгийн чиг баримжаагаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон болон олон нийтэд илэрхийлэхийг ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, "Би эмэгтэй хүнд татагддаг" гэх, эсрэгээрээ "Би эмэгтэй хүнд татагддаггүй" гэж үгүйсгэсэн хэлбэрээр ч илэрхийлэх боломжтой. Хүн хүний "coming out" хийх цаг хугацаа, нөхцөл байдал харилцан адилгүй. Хэзээ, хэнд, юу гэж хэлэх нь 100% тухайн хүний шийдвэр байдаг. 

Demisexual (Демисексуал): Хэн нэгэнтэй зөвхөн сэтгэл зүрхээрээ холбогдсоны дараа л бэлгийн дур хүсэл нь идэвхждэг хүмүүсийг энэхүү ангилалд багтаана. Сэтгэл нь татагдаагүй хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орох нь тэдний хувьд бүтэшгүй зүйл юм. Сэтгэл татагдана гэдэг нь заавал хайрлана гэсэн үг биш бөгөөд дотно нөхөрлөл хийгээд платоник дурлал (зүрх сэтгэлээрээ татагдаж, хайрлах ч сексийн ямар ч харилцаа байхгүй) ч байж болно. Мөн сэтгэл зүрхээрээ холбогдсон бүх хүнд "биеэрээ" татагдана гэсэн үг биш юм. 

Fluid: Энэ нэр томьёо нь хүний бэлгийн сонирхол, чиг баримжаа цаг хугацааны явцад нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан байх боломжтой гэсэн утгыг илэрхийлнэ. Сонирхол нь хувиран өөрчлөгдөж байдаг хүмүүс өөрийгөө "fluid" гэж тодорхойлох боломжтой.

Omnisexual (Pansexual): Бүх төрлийн хүнд татагддаг хүмүүс уг төрөлд хамаарна. Бүх төрөл гэдэг нь хүйс, бэлгийн чиг баримжаа, сонирхол нь ямар ч байсан тухайн хүнд бие, сэтгэлээрээ татагдах боломжтой гэсэн үг юм. 

Pomosexual: Хүмүүсийг бэлгийн баримжаагаар нь ангилах явдлыг үгүйсгэдэг, аль ч тодорхойлолтод багтдаггүй хүмүүсийг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь яг ч тэдний өөрсдийгөө тодорхойлсон нэршил биш юм. 

Sapiosexual: Хүний оюун санаа, ухаалаг байдалд татагддаг хүмүүсийг энэ ангилалд багтаана. 

Nonbinary: Хүмүүс хүйсийн баримжааг эрэгтэй болон эмэгтэй гэсэн хоёр туйлт ойлголт гэж хүлээж авах нь бий. Гэтэл зарим хүн өөрийнхөө дотор эмэгтэй, эрэгтэй хүйсийг хамтад нь мэдэрдэг. Мөн өөрийгөө эмэгтэй ч биш, эрэгтэй ч бишээр мэдэрдэг хүмүүс бий. Энэхүү маш өргөн хүрээг хамарсан ойголтыг ерөнхийд нь "Nonbinary" гэж нэрлэдэг байна. Тиймээс хүйсийн баримжаагаа дээрх төрөлд багтааж буй нэгнээс тодорхойлолтыг нь лавлан асуух нь зөв юм. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
Уржигдар
Авторын булан: Ван И халуун цэгээс Монголыг зорив
2
Уржигдар
Hackathon 2022 | ХААН Банкны хамт олон дижитал хөгжилд хөтлөх инновацлаг санаагаар урал...
3
2022.08.02
Төр данхайж, хэвлэл жижгэрсээр байх уу?
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.