UBLife Logo
Санал болгох

Өнөөдөр эхэлж буй ХАОС 2026 НААДМЫГ ҮЗЭХ 10 ШАЛТГААН

Ub.life
Ub.life
Өнөөдөр эхэлж буй ХАОС 2026 НААДМЫГ ҮЗЭХ 10 ШАЛТГААН
  1. Дэлхийн шилдэг уран бүтээлчид нэг дор:

Энэ удаагийн наадамд олон улсын 11 орны 17 нэр хүндтэй артист хүрэлцэн ирж бүтээлээ дэлгэж байгаа нь Монголын орчин үеийн урлагийн хувьд өргөн цар хүрээтэй олон улсын нэгдэл болж байна.

  1. Олон улсад ч ховорхон үзэх үзэсгэлэн, амьд тоглолт:

Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн өндөр босго болох Венецийн биенналь, Документа, Нью Йоркийн MOMA, Австрийн Ars Electronica наадам болон Лондонгийн алдарт Tate Modern музей зэрэг тэргүүлэх институтуудад уран бүтээлээ дэлгэж байсан Тео Эшету, Лилибет Расмуссен, Сара Персико, Томас Нордмарк, Бернд Оппл, Тогмидшийрэвийн Энхболд зэрэг уран бүтээлчдийн олон улсын түвшний өрөг бүтээлүүд, перформанс, амьд тоглолтыг тольдох ховор боломж.

  1. Үзэгчдийн дунд өрнөх авиан перформанс:

Өнөөдөр орой (2026.09.25) On’n Off Production зааланд болох амьд тоглолт нь үзэгчдийг уламжлалт тайзнаас тусгаарлаагүй бөгөөд олон улсын саунд артистууд таны хажууд, ойрхон, нэг орон зайд дуу авиаг амилуулах өвөрмөц орчныг бүрдүүлнэ.

  1. Үзэгчдийн гар утсыг өсгөгч болгох туршилт:

Эге Шахины перформансын үеэр нийт үзэгчдийн гар утсыг нэгдсэн системд холбож, нийтийн хамтын аудио инсталляц болгон хувиргах өөр хаана ч байгаагүй сонирхолтой туршилт өрнөнө.

  1. Дарь-эхэд байрлах шинэлэг урлагийн орон заи:

Хотын төвийн хэвшмэл байдлаас ангид гэр хорооллын бүсэд, X0 Art Space-ийн 800 м2 бүхий өвөрмөц архитектурт олон улсын өрөг урлаг Улаанбаатар хотын бодит амьдралтай хэрхэн уусдагийг харах сонирхолтой шийдэл байх болно.

  1. Хүний хүртэхүйг сорих оптик инсталляц:

Австрийн уран бүтээлч Бернд Опплын камер болон архитектурын загваруудыг ашиглан хүний нүдээр шууд харах боломжгүй бодит байдал болон дижитал хуурамч үзэгдлийн нэгдлийг толилуулна.

  1. Олон улсын шагналт видео арт:

Кино наадмуудад өндрөөр үнэлэгдсэн Араш Сарвестани болон Мехреган Пезешки нарын “Тунадас” зэрэг хүний ижилсэл дурсамжийн гүн сэдвийг зүүдний мэт дүрслэлээр илэрхийлсэн видео инсталляцууд дэлгэгдэнэ.

  1. Хүний бие, хувцас дизайныг амилуулах перформанс гэр хороололд:

Данийн алдарт уран бүтээлч Лилибет Куйнка хүний бие махбод болон хувцас дизайныг ашиглан нийгмийн харилцааг нарийн егөөдөл шүүмжлэлт өнцгөөр хөндөх сонирхолтой амьд үзүүлбэрийг Дарь Эхийн хуучин эцэст 2026 оны 9-р сарын 26-нд үйлдэнэ.

  1. Нүүдэлчин соёлын контемпорари илэрхийлэл:

Морины дэл сүүл текстил материал, хөдөө хотын холимог дүрслэл, байгаль болон ахуйгаас цугласан материалууд, аудио хосолсон Монголын шилдэг уран бүтээлчдийн дахин давтагдашгүй дотоод ертөнцийг тольдох аялал.

  1. Ердөө 10 хоногийн хугацаа:

Дүрслэх урлаг болон дуу авиан энэхүү өвөрмөц нэгдэл болсон ХАОС фестиваль нь 2026 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 4-нийг дуустал толилуулагдах тул та бүхнийг амжиж үзэхийг урьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...