UBLife Logo
Санал болгох

Зөвлөгөө | 2026 онд зорилгодоо хүрэхэд туслах 5 алхам

Ub.life
Ub.life
Зөвлөгөө | 2026 онд зорилгодоо хүрэхэд туслах 5 алхам

Хуанлийн хуудас солигдож, шинэ он тоолол эхэлсэнтэй холбогдуулан өөрийгөө хөгжүүлэх дараах зөвлөгөөг бэлдлээ. Орчин үеийн амьдралд зорилго гэдэг зүгээр нэг хүслийн жагсаалт байхаа больсон. Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм, ажиллах орчин, мэдээллийн ачаалал дунд хүн өөрийгөө хэрхэн удирдаж, нөөц бололцоогоо яаж зөв хуваарилах вэ? гэдэг чухал асуулт болоод байна. Тиймээс хувийн зорилго нь урам зоригт тулгуурласан богино хугацааны шийдвэр бус, харин бодит байдалд нийцсэн төлөвлөгөөтэй байх нь чухал.

Зорилго төгс байх албагүй, харин хэрэгжих боломжтой, тогтмол ахиц авчрахуйц байх зарчмыг баримтлах нь хамгийн эхний алхам болно. Тиймээс зорилгоо илүү ухаалгаар тодорхойлох, эрүүл мэнд, санхүү, өдөр тутмын амьдралын тэнцвэрийг харгалзан үзэх төлөвлөлтийн суурь зөвлөмжүүдийг орууллаа.

1. Өөрийгөө үнэлж, нөхцөл байдлаа тольдох

Шинэ зорилго тавихаас өмнө өнөөдрийн нөхцөл байдал,амжилт ба бэрхшээлүүдээ бодитоор үнэлэх хэрэгтэй. Юу сайн байсан, ямар үед стресстсэн, юу санамсаргүй хүчтэй нөлөөлсөн гэдгийг өөрөөсөө асууж дараачийн алхмуудаа давхар шалгууртайгаар, илүү бодитой болгох хэрэгтэй. Ингэхдээ:

  • Сайн байсан зүйлсээ жагсаах

  • Сул талууд болон хүндрэлүүдээ тодорхойлох

  • Дараагийн төлөвлөгөөндөө аль хэсгийг сайжруулах ёстойг гаргана

2. Бие болон сэтгэл зүйн эрүүл мэндээ харгалзан үзэж төлөвлөх

Бие болон сэтгэл санааны эрүүл мэнд бол өөрийгөө удирдах суурь юм. Зөвхөн спорт, хоол хүнс биш урьдчилсан үзлэг, сэтгэл зүйн дэмжлэг зэргийг багтаах нь зайлшгүй хэрэгцээ юм. Жишээлбэл:

  • Эмчийн, шүдний болон харааны урьдчилсан үзлэгт орох

  • Сэтгэл зүйн дэмжлэг, стресс тайлал, бясалгал хийх

  • Урьдчилан сэргийлэх эмчилгээ, хяналтад орох

3. Санхүүгийн бат бөх байдлыг бэхжүүлэх

Санхүүгийн дарамт нь амьдралын олон талд нөлөөлдөг. Харин зөв төлөвлөлт бол хамгийн сайн стресс бууруулагч гэж хэлж болно. Тиймээс ямар ч зүйл тооцоолж байсан дараах асуултуудыг өөрөөсөө давхар асуугаарай.

  • Тооцоолоогүй, гэнэтийн зардлыг аргалах боломж бий юу?

  • Ямар нэгэн эрсдэл гарахад даатгал бий юу?

  • Орлогын богино ба урт хугацааны алдагдалд нөхцөл байдал минь яах билээ? 

4. Давуу талаа ашиглах

Таны одоогийн олж буй орлого бол тодорхой хугацааны үр ашиг биш юм. Энэ бол амьдралд тань тасралтгүй дэмжлэг болдог хүчин зүйл. Үүнийг зөв ашиглаж чадвал ур чадвар, эрүүл мэнд, санхүү тань нэмэгдэх болно. Харин:

  • Одоогийн даатгал, үйлчилгээ, тусламжийн нөхцлийг дахин шалгах

  • Эрүүл мэндийн болон санхүүгийн зорилгод тань хүргэх зүйлсийг тодорхойлох

  • Өөрийн урьдчилан сэргийлсэн байдал болон нөөц бололцоогоо идвэхтэй ашиглах

5. Зорилгоо бодит байдалд хүргэх

Өөрөөр хэлбэл зорилгоо үйлдэл болгох. Том зорилго нэг шөнийн дотор бий болдоггүй. Хамгийн гол нь жижгээс эхэлж, тууштай байх хэрэгтэй.

  • 2026 оны гурваас таван зорилгоо төлөвлөх

  • Энэ сард хийж болох нэг алхамыг тодорхойлох

  • Замдаа тууштай байхын тулд төлөвлөгөөгөө улирал бүр дахин хянах, өөрийгөө урамшуулах хэрэгтэй.

Эцэст нь төгс байдал биш, харин ахиц дэвшил удаан үргэлжлэх нь өөрчлөлтийг авчирдаг. Зөв төлөвлөлттэй болсноор та тодорхойгүй байдалд анхаарлаа бага төвлөрүүлж, өөртөө итгэлтэй амьдрахад илүү анхаарах болно. Учир нь хамгийн чухал зүйлсээ урьдчилан төлөвлөснөөр энэ жил юу ч гарч ирсэн бай, үл хамааран хангалттай бэлтгэгдсэн байх юм.

Эх сурвалж: www.usablelife.com

Бэлтгэсэн: Б.Эрдэнэням

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.