UBLife Logo
Дэлхий

Ямар улс хамгийн их газрын ховор металлын нөөцтэй вэ?

Ямар улс хамгийн их газрын ховор металлын нөөцтэй вэ?

Өнгөрсөн оны эхээр АНУ, Украинтай байгуулсан газрын ховор металлын гэрээний ачаар дэлхий дахин энэ металл ямар чухал болохыг ойлгосон билээ. Газрын ховор элементүүд нь нарны зайн хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц, зэр зэвсэг хийхэд гол түүхий эд болдог учир орчин үед бараг хамгийн хэрэгцээтэй байгалийн баялаг болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар скандий, иттрий, лантаноиды: лантан, церий, празеодим, неодим, прометий, самарий, европий, гадолиний, тербий, диспрозий, гольмий, эрбий, тулий, иттербий, лютеций нь газрын ховор металлд тооцогдож байна.

Өнгөрсөн сард visualcapitalist.com сайтаас ямар улс хамгийн их газрын ховор металлын нөөцтэй вэ гэсэн судалгааг танилцуулсан. Хятад улс 44,0 сая тонн буюу дэлхийн бүх нөөцийн тал хувийг дангаараа эзэмшиж байгаа бөгөөд Өвөр Монголын Баян Овоо хамгийн том ордод тооцогдож байна.

Бразил улс 21,0 сая тонн, Энэтхэг улс 6,9 сая тонн нөөцтэйгөөр дараалж байна. АНУ 1,9 сая тонн буюу тун бага нөөцтэй тул газрын ховор металлыг гадаадаас авах хэрэгцээтэй болж байгаа юм.  

Газрын ховор металлын хамгийн их нөөцтэй улсууд

Хятад — 44 000 000 тонн.

Бразил — 21 000 000 тонн.

Энэтхэг — 6 900 000 тонн.

Австрали — 5 700 000 тонн.

ОХУ — 3 800 000 тонн.

Вьетнам — 3 500 000 тонн.

АНУ — 1 900 000 тонн.

Гренланд — 1 500 000 тонн.

Танзани — 890 000 тонн.

Өмнөд Африк — 860 000 тонн.

Канад — 830 000 тонн.

Тайланд — 4 500 тонн.

Бусад улс — 1 015 500 тонн.

Нийт: 91 900 000 тонн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.