UBLife Logo
Байгаль орчин

БНСУ цөсийг нь авах зорилгоор баавгай үржүүлэхээ зогсооно гэв

БНСУ цөсийг нь авах зорилгоор баавгай үржүүлэхээ зогсооно гэв

БНСУ-ын Засгийн газраас амьтны эрх хамгаалагчдын эрс эсэргүүцдэг баавгайн цөс олборлолт гэх салбарын үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдлээ. Энэ долоо хоногоос эхлэн албан ёсоор зогсох бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй баавгай торонд байсан хэвээр. Тэднийг цөс авах зорилгоор үржүүлдэг гэнэ.

Цаг уур, эрчим хүч, байгаль орчны яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 1-нээс баавгай тэжээх, үржүүлэхийг хориглосон байна. Мөн цөсийг нь ямар нэг аргаар авсан тохиолдолд 2-5 жилийн хорих ялаар шийтгэхээр болжээ.

БНСУ нь Азийн хар баавгайн цөсийг ардын эмчилгээнд хэрэглэхийн тулд үржүүлэхийг зөвшөөрсөн цөөхөн хэдэн орны нэг байлаа. Баавгайн цөс нь олон мянган жилийн турш Хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглагдаж ирсэн. Мөн зайлшгүй шаардлагатай бодисын дутагдлыг нөхөж, элэгний үрэвсэл, элэгний хорт хавдрыг эдгээхэд тусалдаг гэж үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ан амьтантай зэрлэг харилцахын эсрэг тэмцэл болон илүү хямд эм тан гарсны ачаар баавгайн цөс хэрэглэх нь багассан. Гэвч баавгай үржүүлэх явдал энэ улсад байсаар байсан юм.

БНСУ-д баавгайн цөсний бизнес 1980 оноос эхэлсэн. Тэнд Малайз зэрэг орноос баавгай авчран, үржүүлдэг болсон юм. 2014 онд Өмнөд Солонгост 1000 баавгай байсан ч одоо багассаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.