UBLife Logo
Newsfeed

2026 онд биднийг хүлээж байгаа 9 тренд

2026 онд биднийг хүлээж байгаа 9 тренд

Тренд огт сонирхдоггүй хүмүүс байдаг. Гэхдээ тэд ч тодорхой хугацаанд моодонд орсон эд зүйлс, үзэгдлийг анзаарч, мэдэж байдаг. Харин энэ бүх урсгалыг нарийн мэдэрч, урьдчилан хэлж чаддаг эрхмүүд байдаг ажээ. “The New York Post”-ийн шинжээчид 2026 онд биднийг хүлээж байгаа 9 үзэгдэл, трендийг тооцоолон гаргасан байна.

“Ухаалаг бус” утас

Энэ нь эрт үеэ дурсан санагалзсан хэрэг биш. Ухаалаг утас л хүн төрөлхтний амьдралыг аз жаргалгүй, баяр баясгалангүй болгосон гэсэн судалгаа бий. Олон жил уулзаагүй ээж хүү хоёр ч цахимаар холбогдсоор байгаад уулзахдаа хөөрч баярлахаа байжээ. Тиймээс интернэт, олон нийтийн сүлжээнд ордоггүй жирийн гар утас хэрэглэгчдийн тоо өсөх гэнэ. Зүгээр ярьдаг л утастай хүний нэр хүнд тун нэмэгдэх юм.

Барааг “баатрууд” худалдана

“Marty Supreme” киноны гол баатар Марти Маузер энэ жил дэлхийг эзлэх шинэ тренд гаргасан. Кино дэлгэцэд гарсны дараа киноны баатруудын сурталчилж байгаа теннисний бөмбөг, бэлтгэлийн хувцас дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна. Тэгэхээр зар сурталчилгаанаас алдартай жүжигчин, блогчдыг кино, анимэгийн баатрууд шахан гаргах юм.

Төгс бусаас авах таашаал

2025 оны сүүлээр хүмүүс төгс бус зүйлийн гоо сайхныг олж харах, төгс бус амьдралаас таашаал авах ваби-саби хэмээх гүн ухааныг гэнэт санасан. Энэ нь хиймэл оюун ухаантай холбоотой. Бидний алдаа оноотой ч хичээн хийж байсан ажлыг хэн нэгэн хиймэл оюун ухаан хэт цэвэрхэн, өөгүй хийгээд байхаар хэн баярлах билээ.

Хайр дурлал мандтугай

Хүмүүс тусгаарлагдмал амьдралаас залхаж, бусдад хүйтэн, хөндий хандах тренд хуучирсан. Одоо үнэн сэтгэлээсээ хайрлаж, болзоонд явж, сэтгэлээ нуухгүй байх тренд гарсан.

Цахилгаан тамхи “унтарна”

2026 онд тамхичдыг өөр зүйл хүлээж байна. Вейп үеэ өнгөрөөж, бид гаанс тамхи татдаг болно. Моодноос хоцрохгүйн тулд эртхэн гаанс худалдаж аваарай. Гаанстай эр хүнийг хэдэн км холоос ч бүгд анзаарна.

Цуврал кинонууд тоглоом шиг болно

Цуврал кинонууд “Асуулт, хариултын нэвтрүүлэг” шиг болж, бооцоо тавьдаг болно. Дараагийн ангид юу гарах талаар таавар өрнүүлж, мөнгө тавиад суудаг болох юм.

Шинэ стиль

Нью-Йорк хотын шинэ даргын гэргий Рама Дуважигийн талаар бид дэлгэрэнгүй өгүүлсэн. Рама бол Нью Йоркийн анхны Gen Z “тэргүүн хатагтай”. 2026 онд түүний өвөрмөц стилийг бүгд даган дуурайх учиртай.

Блогчид “алга болно”

2020 оноос эхлээд видео блогчдын тоо эрс өссөн бол 2026 онд ихэнх нь зодог тайлна. Тэд ч гэсэн хүн. Байнга камерын өмнө байх амьдралаасаа залхах болно. Инфлюенсерүүд дагагчидтайгаа салах ёс гүйцэтгэж өөр амьдралын барилд шилжих юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.