Олон улсын “Дакар Ралли” уралдааны 10 дахь гараа буюу марафон гарааны үргэлжлэл өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдөр мотоцикл, автомашинуудын хувьд хүндхэн өдөр байлаа. Олон тамирчин (онхолдож) гэмтэж, цаг их алдан зарим нь уралдаанаа цааш үргэлжилүүлэх боломжгүй болсон хүндхэн өдөр болж өнгөрлөө.

Мотоциклийн уралдаанд өнгөрсөн жилийн аварга Дэниел Сандерс 138 дахь км дээр осолд орж, зүүн мөрөө гэмтээлээ. Энэ хүнд хэцүү замын нөхцөл манай тамирчин Э.Халиунболдыг ч тойрсонгүй, тэрээр элсэн манхантай замд унаж, хэмнэлээ бага зэрэг алдсан ч эргээд уралдаанаа үргэлжлүүлж, амжилттай бариандаа орлоо. “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 54 минут 25 секундээр нийт тамирчдаас 20, Ралли 2 төрөлдөө 11 дүгээр байрт орлоо. Харин ОУХМ П.Мөрөн 5 цаг 00 минут 44 секундээр нийт тамирчдаас 25, Ралли 2 төрөлдөө 16-р байрт орсон юм.

Энэ өдөр мотоциклийн тамирчдыг 1-т A.Van-Beveren, 2-т R.Brabec, 3-т L.Benavides нар өнгөлж уралдлаа.

Өнөөдөр уралдааны 11-дэхь өдөр Bisha хотоос Al-Henakiyah хотын зүг нийт 882 км зам туулах бол уралдааны цаг тооцох 346 км хүнд хэцүү сорилттой замаар уралдаж байна. 11 дүгээр гарааны замын нөхцөл байдлаас дурдвал 83% хатуу хөрс, 7% элс, 10% хадархаг замтай нүүр тулна.
