Цахим спортын HLTV сайтаас CS2 багуудын чансаагаа шинэчлэн гаргалаа. Чансааг 1000 оноотой Team Vitality тэргүүлж байна. Энэ сарын 1-нд эхэлсэн “ESL Pro League Season 23” тэмцээнд “Team Falcons”, “Team Vitality” хоёроос бусад чансааны шилдэг арван баг бүгд хоёрдугаар шатнаас оролцоно. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх энэ тэмцээний шагналын сан 1 сая ам.доллар юм.
HLTV чансаа
1. Team Vitality 1000 оноо
2. FURIA 646
3. Team Falcons 469
4. MOUZ 463
5. PARIVISION 411
6. Team Spirit 333
7. The MongolZ 265
8. Natus Vincere 248
9. Aurora Gaming 243
10. G2 Esports 232
