UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд : Өвлийн парк, мюзикл жүжиг, спорт

Ub.life
Ub.life
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд : Өвлийн парк, мюзикл жүжиг, спорт

Идэр есийн хүйтэн үргэлжилж, жавар тачигнаж буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрүүлэх сонирхолтой эвентүүдээр тасрахгүй нь ээ. Зорин очих боломжтой урлагийн болоод спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Кинонд дурлагчид театр зорьвол шинээр нээлтээ хийж буй монгол кино цөөнгүй байна билээ. Ингээд та бүхэнд энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн мэдээллийг сорчлон хүргэе.

Jonon winter family park

Монголын анхны гадаа болон дотор хосолсон өвлийн паркт гэр бүлтэйгээ чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой бүрджээ. Энэ эвентийн гадаах үйлчилгээнд одой морь унах, чаргаар гулгах, цаа бугатай зургаа даруулах гэх мэт үйлчилгээ багтсан бөгөөд доторх үйлчилгээнд төөрдөг байшин, Монгол өв соёлтой танилцах, нум сум харвах, циркийн бяцхан тоглолт үзэх гэхчлэн хийх, сонирхох зүйл ихтэй арга хэмжээ болж буй аж.

Хэзээ: 2026.01.19 - 30

Хаана: Буянт Ухаа Спортын ордон

"The Addams Family"

Зохиолч Маршал Брикман, Рик Элисийн алдарт “Аддамсын гэр бүл” инээдмийн, аймшгийн, мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр монгол жүжигчид толилуулахад бэлэн болсон байна.

Хэзээ:  2026.01.23

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр

В.А.Моцарт "Увдист лимбэ"

Дэлхийн сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч Австрийн хөгжмийн зохиолч Моцартын хөгжим,  Шиканедерийн уран зөгнөлт туульсийн хослол болох 2 бүлэг 11 үзэгдэлт дуурь энэ долоо хоногт тоглогдоно.

Хэзээ:  2026.01.24

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

"Морин хуур" хүүхэлдэйн драм

Хөхөө намжил хэрхэн чин үнэнч хайртайгаа учирсан ч түүнээсээ холдоход хүрч, хэрхэн морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та "Хөхөө намжил" монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн драм жүжгээс үзэж, сонордоно уу.

Хэзээ:  2026.01.24

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр

Music of Kenny Garret by Otgoo

“Kenny Garrett-ийн хөгжим” тоглолтод дэлхийн орчин үеийн жаазын домогт саксофонч Кенни Гарреттийн эрч хүчтэй, гүн утга төгөлдөр бүтээлүүдийг Монголын авьяаслаг саксофонч Отгоо өөрийн өвөрмөц өнгө аясаар амилуулна.

Хэзээ:  2026.01.19 - 24

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

МСБХ-ны "Үндэсний Дээд Лиг" 2025-26

"Үндэсний Дээд Лиг"-ийн энэ долоо хоногийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ долоо хоногт нийт  таван тоглолт зохион байгуулагдахаар болсон байна.

Хэзээ:  2026.01.20 - 21

Хаана: M bank arena

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.