UBLife Logo
Хөгжим

Рэппер ThunderZ болон “Tengri: GEGEEN“ дууны тухай 13 сонирхолтой баримт

Рэппер ThunderZ болон “Tengri: GEGEEN“ дууны тухай 13 сонирхолтой баримт

Монголын поп, хип‑хоп урлагийн ертөнцөд нэгэн шинэхэн бүтээл гарч, тэр даруй интернэт сүлжээг бүрхэн авч, олныг хуйлруулсан билээ. Клипнийх нь хийц, түүх олон ч хүний сэтгэлийг хөдөлгөж, өдөр шөнөгүй сонсож байна гэх хүн олон байна. Тиймээс рэппер ThunderZ болон түүний сэтгэл хөдөлгөм дуу “Tengri: GEGEEN”‑ийн тухай 13 сонирхолтой баримтыг нэгтгэн хүргэж байна.


1. ThunderZ‑ийн жинхэнэ нэрийг Б.Өлзий‑Учрал гэдэг. Монгол Улсын их сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд их сургуулийнхаа ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн нь түүнийг “Thunder” гэж хочилдог байж. Тэр дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байсан болохоор тэгж нэрлэсэн гэнэ шүү.

2. UBS телевизийн “Backyard” тэмцээний шилдэг оролцогч болсноор “Тоонот” прокдашнд харьяалагдаж, урлагт танигдсан байна. Мөн 2014 онд анх “Universe best songs” уралдаанд орж байжээ.

3. ThunderZ-ийн “Нэг л өдөр“ хэмээх анхны бие даасан тоглолт 2023 оны есдүгээр сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байжээ.

4. Тэрээр рэппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэж байсан. 2011 онд Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүргүүлэх 6016 бөхийн барилдаанд оролцож байсан байна.

5. Түүний дуунууд ихэнхдээ нийгмийн асуудлыг хөндсөн гүн утга илэрхийлэлтэй байдаг. “Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг бүтээлүүдээс нь ч энэ бүхэн илүү мэдрэгдэх биз ээ. Мөн ThunderZ‑ийн урлагийн хэв маяг нь ихэнхдээ Монгол түүх, соёл, байгальтай уялдсан байдаг нь түүнийг Монголын гэх өвөрмөц уран бүтээлч болоход ихээхэн нөлөөлсөн.

6. Өмнө нь өгч байсан ярилцлагадаа “Ганцхан шалтгаан", "Байгаагаар минь хүлээж авах уу“ дуунууддаа хамгийн хайртай гэж хэлж байжээ.

7. Тэрээр өнгөрсөн жил “Аминч“ хэмээх кинонд тоглосон. Жүжигчний карьераа ч эхлүүлээд авсан юм.

8. Tengri: GEGEEN (feat. Ninjin & Monjigo)” бүтээл нь 2026 1‑р сарын 13‑нд албан ёсоор хөгжмийн платформуудаар цацагдсан. Дуу цацагдсанаас хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” роман номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай ном болжээ.

9. Албан ёсны YouTube хаяг дээр нийтлэгдсэнээсээ 24 цагийн дотор 300,000+ хандалт авсан нь маш өндөр амжилт билээ.

10. Дууны хэлбэр нь Монгол поп/хип‑хоп жанрыг хослуулсан бөгөөд одоо 3 сая орчим үзэлттэй болсноороо Монголын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байна.

11. Энэхүү бүтээл нь түүний “TENGRI“ хэмээх бүтээлүүдийн дөрөв дэх дуу болон гарсан.

2025 оны 2 сарын 19-нд эхний “TENGRI: Jureem“ бүтээл цацагдсан бөгөөд тун удахгүй 8 сая хандалттай болох гэж байна.

2025 оны 2 сарын 25-нд “TENGRI: Dayga“ уран бүтээл цацагдсан.

Дараа нь 11 сарын 10-нд TENGRI: Heer Mori дуу цацагдсан.

12. Тэрээр энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Тэнгри" нэртэй тоглолтоо хийхээ зарлаад байна.

13. Мөн Монголд анх удаа клипны нээлт хийх гэж байгаа бөгөөд “Гэгээн” клипээ Corporate-ийн кино танхимд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.