UBLife Logo
Дэлхий

Төрийн Дум гэрэл зурагчдаа хөөсөн ч энэ агшнууд түүхэнд үлджээ

Төрийн Дум гэрэл зурагчдаа хөөсөн ч энэ агшнууд түүхэнд үлджээ

ОХУ-ын Төрийн Дум парламентын хуралдааны зураг авахыг гэрэл зурагчдад хориглолоо. Оросын парламентын 32 жилийн түүхэнд тэдний камерт зодоон нүдээн, хэрүүл маргаан маш олон удаа буужээ. Заримдаа хүндэт депутат нарын унтаж байгаа зураг ч хэвлэлээр гардаг байсан. Харин одоо ийм зураг дахин гарахгүй. Учир нь гэрэл зурагчдыг депутат нарыг санаатайгаар муухай харагдуулдаг, эвшээх, инээх эвгүй цаг мөчийг нь отоод сууж байдаг гээд Төрийн Ордноос хөөсөн юм. Гэхдээ энд гарах зургууд түүхэнд нэгэнт үлджээ.

Вячеслав Мархаев, Иван Никитчук, Максим Шингаркин

Хайр дурлал

Ажлын байран дээрх дурлал бол хэвийн зүйл гэж оросуудын 53 хувь нь үздэг гэнэ. Санал асуулгад оролцогчдын 30 хувь нь ажил дээрээ хайрын асуудалд орж байсан гэдгээ хэлсэн байна. Депутатууд энэ асуулгад орсон эсэхийг мэдэхгүй ч тэд ч бас ажлын байран дээрээ дурлалцдаг.

Татьяна Яковлева, Владимир Пехтин
Валентина Иванова, Иосиф Кобзон, Александр Тягунов

Нэг удаа дуранд Төрийн Думд найруулагч Станислав Говорухинтой төстэй үл мэдэгдэх нэгэн депутат Соёлын байнгын хорооны дарга Зоя Степановагийн цээжинд хүрч байгаа нь буусан.

Виктор Усачев, Зоя Степанова

2012 онд депутат, дуучин Иосиф Кобзонтой бөхийн ярилцаж байсан дуучин, депутат Мария Максаковагийн өгзөг дээр хэн нэгний гар буусан байлаа.

Мария Максакова, Иосиф Кобзон

Ухаалаг хэрэгсэл, сахилга бат

2023 онд Төрийн Думын баталсан хуулиудын нэг нь “Дунд сургуульд ухаалаг утас, хэрэгсэл ашиглахыг хориглох тухай хууль” байлаа. Ингэж байж сахилга бат сайжирна гэж хууль тогтоогчид үзсэн юм.

Николай Харитонов, Роман Худяков, Ярослав Нилов, Владимир Овсянников
Франц Клинцевич, Сергей Попов, Владимир Колесников

Гэвч депутатууд өөрсдөө хурлын үеэр ажлын байран дээрээ ажлын бус зорилгоор ухаалаг систем ашиглаж байгаад олон удаа баригдаж байсан. Жишээ нь, депутат Елена Мизулина тоглоом тоглож, ихэнх нь олон нийтийн сүлжээнд орж байгаад гардуулж байлаа.

Елена Мизулина

Гэхдээ гүрийгээд сөрөг дайралт хийх нь ч бий. Депутат Артем Кирьянов хурлын үеэр утсаараа үзэж байсан хүрмээ худалдан авах гээгүй, хууль бусаар дамалж байгаа эсэхийг нь тогтоож байсан гэж зүтгэсэн.

Галзуурал

Төрийн Думын түүхэн дэх хамгийн хэрүүл, шуугиантай депутатын нэг бол Вячеслав Марычев. Тэр хурал дээр ягаан пиджактай, буутай, хиймэл хөхтэй ч ирж байсан түүхтэй.

Дмитрий Носов олон нийтийн газар тамхи татахын эсрэг хуулийг батлах үеэр навчин тамхи гаргаж ирсэн.

Михаил Дегтярев

Роман Худяков маш жижигхэн буу гаргаж ирээд ийм бууг иргэдэд тараан өгвөл өөрсдөө аюулгүй байдлаа хангаж чадна гэж баталж байлаа.

Вера Ганзя

Өлсгөлөн, хоол унд

Тугалын мах, төмс, томат, лапша гээд маш олон төрлийн хоол Думын зоогийн газарт худалдаалагддаг. Гэвч заримдаа хурал олон цаг үргэлжлэх тул хурлын танхимд идэх үе ч бий.

Валерий Трапезников, Андрей Туманов

Думын гэрэл зурагчдын дуранд Владимир Жириновскийгоос чихэр аваад баярлаж байгаа Михаил Дегтярев

Илья Пономарев Дмитрий Гудковын боорцгийг хараад инээж байгаа нь

Одоо хүн амины хэргээр хоригдож байгаа депутат Сергей Фургал

Уйтгар, гуниг

Дмитрий Свищев

Фургалаас гадан ажлын байран дээр уйтгарласан депутат олон. Тэд эвшээнэ, унтана, уйтгарлана.

Анатолий Грешневиков

Уйтгараа арилгахын тулд харандаа шүүрэн авна. Гэхдээ харандаагаар хууль бичих гэсэн хэрэг биш.

Ильдар Гильмутдинов

Тэд үгийн сүлжээ бөглөөд зогсохгүй, эротик сэтгүүлд их дуртай нь ажиглагдсан.

Антон Беляков

Playboy,  Penthouse сэтгүүл Думын хуралдааны танхимд байнга байсаар иржээ.

Вячеслав Марычев

Тэд олсон зургаа бусаддаа харамгүй үзүүлдэг, хамтдаа инээдэг.

 

Сергей Иванов, Игорь Лебедев, Сергей Абельцев, Алексей Митрофанов, Елена Афанасьева

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна