ОХУ-ын Хиагт хот 2027 онд 300 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ сарын 4-нд болсон уулзалтын үеэр Монгол улсаас Хиагтад жанжин Дамдины Сүхбаатарын хөшөө барьж, бэлэглэх шийдвэр гарчээ.
Уулзалтад Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан генерал Я.Пүрэвдорж, хөшөөг бүтээх архитектор С.Батболд, Хиагтын тэргүүн Андрей Фомин нар оролцжээ. Хөшөөг түүхэн Слобода дүүрэгт босгоно. Мөн Хиагт хотыг Д.Сүхбаатарын одонгоор шагнасан тухай самбарыг засан сэргээх ажил хийнэ.

Манай төлөөлөгчид орон нутгийн музей үзэж, Д.Сүхбаатарын гэр музейг үзэж сонирхсон байна.
