Энэ долоо хоногт Монгол болоод дэлхий даяар болох сонирхолтой үйл явдлыг хураангуйлан танилцуулж байна.
Монгол
1. Хайрын гудамж /Be my valentine/

“Хайрын гудамж 2026” — хосуудын хамтын дурсамжийг бүтээх, хайр дурлалаа илэрхийлэх тусгай орон зай. Энд кино, тоглоом, бэлэг солилцоо, романтик оройн зоог нэгэн дор бүрдэж, хосууд хамтран сорилтод оролцон шагнал хүртэхийн зэрэгцээ харилцааныхаа бат бөх байдлыг сорих боломжтой.
Хаана: Misheel street
Хэзээ: 2026.02.07-2026.02-14
2. Choi Joo “Unplugged” Live convert

Дуучин Чойжоогийн тоглолт болох нь ээ. Хайрттайгаа та энд болзож болох юм. Түүнчлэн ганц бие хүмүүст эерэг vibe, дулаан мэдрэмж өгсөн дурсамж дүүрэн тоглолт байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон байна.
Хаана: AIC Steppe Arena
Хэзээ: 2026.02.14
3. “Зүрхэндээ хайраа урлахуй” Retreat

Зүрхний йог, бясалгал, хайрын захианы аяллаар өөртөө дахин ойртож, дотоод тайвшрал ба хайрыг мэдрэмж хэлбэрээр авч буцах нэг өдөр.
Хаана: Найрамдалд
Хэзээ: 2026.02.14-15
4. "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг

Тэтгэвэртээ гарах дөхсөн циркийн жүжигчин алс бөглүү тосгонд нэгэн эмэгтэйн хажуу өрөө түрээслэхээр болно. Тэр хоёрын хувь заяа хэрхэн өөрчлөгдөх бол?
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
Хэзээ: 2026.02.12-15
5. Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: 2026.02.12, 13:00
6. ALPHA XXX show

БНСУ-ын Magic Mike нэрээр алдаршсан Alpha-X хамтлагийн модел, бүжигчин залуусаас бүрдэх насанд хүрэгчдэд зориулсан шоу тоглолт болно.
Хаана: Zaisan Hill Event hall
Хэзээ: 2026.02.13, 20:00
7. “Хаан Жангар” тууль хайлах ёслол

Гал морин жилийг угтан "Хаан Жангар" тууль хайлах ёслол болно. Тус туулийг туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч О.Цагаанзам хайлах юм.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2026.02.15; 18:00
8. Short Film Days

Short Film Days шилдэг бүтээлийг өргөн дэлгэцээр англи хадмалтайгаар хүлээн авч үзээрэй. Short Film Days олон улсын кино наадам нь 2011 оноос эхлэн Москва хотноо амжилттай зохион байгуулагдаж ирсэн богино хэмжээний киноны хамгийн том арга хэмжээ. Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК) нь тус наадмын шилдэг бүтээлүүдийг нь албан ёсны эрхтэйгээр хоёрдох жилдээ Монгол үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж байна
Хаана: Оросын соёл, шинжлэх ухааны төв
Хэзээ: 2026.02.09-12
Дэлхий
1. “Darwin Day” баяр

Их Британийн алдарт эрдэмтний дурсгалыг хүндэтгэсэн энэ баяр 1980-аад оны сүүлээр үүсжээ. Энэ өдөр түүний төрсөн нутагт Дарвины нээлт, онолуудын талаар шинжлэх ухааны мэтгэлцээн болж, лекц уншин, үзэсгэлэн, баримтат кино гардаг.
Хаана: Их Британи даяар
Хэзээ: 2026.02.12
2. “Carnaval de Bahidora 2026”

Мексикийн хөгжмийн наадам. Энэ жил тус наадамд Япон тэргүүтэй Азийн орны уран бүтээлчид түлхүү уригджээ. Бахидорагийн гол онцлог нь дуу хөгжмөөс гадна урлагийн маш олон уургалт, семинар, хөтөлбөртэй.
Хаана: Мексик, Тлальтисапан хот
Хэзээ: 2026.02.13-15
3. “Cavalcade de Diekirch”

Энэ бол Люксембургийн хамгийн алдартай багт наадмын нэг. Маш эртний шашны баяр бөгөөд Мацаг барих их үйлсийн өмнө идэж ууж, хөгжилдаж, амрах ёстой гэсэн бодлоос үүдэлтэй. Гудамжны жагсаал, салют, уралдаан тэмцээн, янз бүрийн шоу гээд хүүхэд залууст үзэх юм хангалттай.
Хаана: Люксембург, Люксембург хот
Хэзээ: 2026.02.15
4. Берлиний олон улсын кино наадам

“Internationale Filmfestspiele Berlin” наадам бол Европын хамгийн том кино наадмын нэг. 1951 оноос эхтэй энэ наадам 10 хоног үргэлжилдэг уламжлалтай. Канн, Венецийн кино наадмуудын нэгэн адил кино урлагийн томоохон баяр билээ. Гол анхаарлаа авторын кинонд хандуулдаг онцлогтой.
Хаана: ХБНГУ, Берлин хот
Хэзээ: 2026.02.12-16