Өнгөрсөн жилийн хамгийн том болзооны шуугиануудын нэг яах аргагүй дуучин Билли Айлиш болон жүжигчин Нат Уолфф нар байсан.

Билли өдгөө 24 настай бөгөөд түүний найз залуу 31 настай билээ. Тэд Грэммигийн үеэр хамтдаа сууж байгаа зураг олны дунд тархсан нь тэдний анхны хамтдаа олны нүдэн дээр ил гарсан тохиолдол болоод байна. Өмнө нь зурагчдын дуранд хэд хэд өртсөн ч энэ удаад албан ёсоор хамтдаа хүрэлцэн иржээ.

Нат Уолфф улаан хивсний ёслолд оролцоогүй бөгөөд Билли өөрийн ахтайгаа цуг оролсон юм.

Энэ жил Билли Грэммигийн хоёр төрөлд буюу Шилдэг дуу, Шилдэг цомог төрөлд нэр дэвшээд буй.


