UBLife Logo
Спорт

Т.Тулга “SUPER 4 WRESTLING” тэмцээнд оролцоно

Т.Тулга “SUPER 4 WRESTLING” тэмцээнд оролцоно

Төв Азийн Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 13-нд чөлөөт бөх, сонгомол барилдааны дэлхийн оддын тэмцээн болох гэж байна. Олимпын нийт 57, 65, 74, 86, 97 кг гэсэн таван жинд тус бүр шилдэг 4 тамирчин өрсөлдөнө. Сугалаагаар хагас шигшээ хосуудыг тодруулж, ялсан нь финалд, ялагдсан нь хүрэл медалийн төлөө барилдах юм.

Олимп, дэлхий, тивийн аваргууд байгаа дотор Японы дэлхийн аварга Ёшиносүке Аояги, 2023 оны дэлхийн аварга Ризабек Айтмухан байна.

65 кг жинд өрсөлдөх бөхчүүд:

Абасгажи Магомедов – ОХУ, ДАШТ-ий алт, мөнгө, Европын хошой аварга, Дэлхийн Цомын алтан медальтай.

Т.Тулга – Монгол, Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт.

Руслан Абдулаев – Азербайжан, U23 ДАШТ-ий мөнгөн медальт.

Билол Шарип Уулу – Кыргызстан, Яшар Догу тэмцээний аварга, U23 ДАШТ-ий хос хүрэл медальтай, U23 Азийн АШТ-ий хошой аварга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна