UBLife Logo
Хөгжим

BTS хамтлагийн тоглолтод 3553 цагдаа, тусгай ажилтан ажиллана

BTS хамтлагийн тоглолтод 3553 цагдаа, тусгай ажилтан ажиллана

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” тоглолт Сөүл хотын Кванхвамун талбайд энэ сарын 21-нд болох гэж байна. Цагдаагийн газраас тус тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолон, бэлтгэл ажлаа хангаж байна. Цагдаа, тусгай албаныхнаас гадна алан хядагчдын эсрэг тусгай анги ч хамрагдах бөгөөд нийт 3553 хүн хамгаалалтад ажиллах гэнэ.

Албан ёсны тасалбараар 35 мянган үзэгч орох ч тоглолт болох дүүрэгт маш олон хүн цугларах магадлал өндөр байгаа. Талбайн хойд хэсэгт байрлах тайзнаас Токсугун ордны Тэханмун хаалга хүртэл 230 мянган хүн багтах боломжтой. Харин Суннемун (Намдэмун) хаалга хүртэл үзэгчид цугларах тохиолдолд 260 мянгад хүрэх тооцоо гарчээ.

13 тусгай хэсэг, дүүргийн 9 цагдаагийн хэсгээс харуул гарна. Зодоон нүдээн, бусад гэмт хэрэг гарсан тохиолдолд шуурхай ажиллана. Харин тусгай ангийнхан тэсэрч, дэлбэрэх зүйлийн шалгалт явуулж, аюулгүй байдлыг хангах болно. Тасалбар дамлан зарах, байр өндөр үнээр хөлслөх, интернет орчинд заналхийлсэн, аюултай зүйл нийтэлсэн тохиолдлыг цахим цагдаагийн газраас илрүүлэх юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна