68 дахь удаагийн Grammy Awards ёслолын үеэр хип-хоп хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Реппер Кендрик Ламар Грэммигийн шагналын тоогоор Jay-Z, Kanye West нарыг ардаа үлдээн, хамгийн олон шагнал хүртсэн реппер болж албан ёсоор түүхэнд бичигдэв.
2026 оны шагнал гардуулах ёслолд тэрээр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан GNX цомгоороо 9 төрөлд нэр дэвшиж, чухал ялалтуудыг байгуулснаар карьерынхаа нийт Грэммигийн тоог өмнөх дээд амжилтаас давуулсан байна.

Ёслолын үдэш Кендрик Ламарын нээлтийн тоглолтоор эхэлж, бүх анхаарлыг өөртөө төвлөрүүлсэн юм. Грэммигийн ёслолоос Jay-Z нийт 25 шагнал, Kanye West 24 шагналыг тус тус хүртээд байсан юм. Харин Кендрик өнөө оройн шагналуудтайгаа нийлээд 26 Грэммигийн эзэн болоод байна.

Лос Анжелесийн Комптон хорооллоос уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр нийгэм, улс төрийн гүнзгий агуулгыг ч гайхалтайгаар хүмүүст хүргэн, реп хөгжмийн хил хязгаарыг тэлсээр ирсэн уран бүтээлч билээ. Тэрээр өмнө нь Пулитцерийн шагнал хүртэж байсан цорын ганц реппер гэдгээрээ аль хэдийн түүхэнд бичигдсэн билээ.

