Та бүхэн "Playtime" наадмаа өдөр хоног тоолон хүлээж сууна уу? Майхан, мишок гээд хэрэгтэй зүйлээ бэлдсэн л биз дээ? Бидэнд одоо ердөө хүлээх л үлдээд байгаа билээ.

Энэ жилийн Плэйтайм наадам 3 хоног үргэлжлэх бөгөөд 7 сарын 2-4-ний хооронд Налайх дүүрэгт байрлах Плэйтайм наадмын талбайд зохион байгуулагдах юм.

Энэ жил ямар хамтлаг дуучид эхний байдлаар зарлагдаад буйг сонирхоорой. “Molchat Doma“, “Kings of Convenience“, “DIIV“, “STEREOLAB“, “HYUKOH“ зэрэг уран бүтээлчид энэ жилийн headliner болж байна.

Мөн lineup зарлагдахтай зэрэгцэн тасалбар худалдаанд гарсныг мэдээлжээ. Энэ жилийн хувьд 3 өдрийн энгийн тасалбарын үнэ 700 мянган төгрөг бөгөөд одоо хөнгөлөлттэй үнээр худалдаалагдаж эхлээд байна.

