UBLife Logo
Спорт

Монголын цаначид өнөөдөр олимпын спринт төрөлд өрсөлдөнө

Монголын цаначид өнөөдөр олимпын спринт төрөлд өрсөлдөнө

Гэрэл зургийг Э.Харцага

“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын спринт төрлүүд өнөөдөр үргэлжилж, Монгол Улсын хоёр тамирчин урьдчилсан шатанд гараанаас гарна.

Анхны Олимпын наадамдаа оролцож буй гүйлтийн цанын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн спринт төрөлд Олимпын дебютээ хийх гэж байна.

Тус төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:15 цагт эхэлнэ. Манай тамирчин ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах хуваарьтай байна.

Э.Ариунтунгалаг нь өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22-р байрт орж байсан туршлагатай тамирчин юм.

Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах гурав дахь Олимпын наадамдаа оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд уралдана. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:57 цагт эхэлж, манай тамирчин 17:18 цагт гараанд гарахаар товлогджээ.

Б.Ачбадрах нь хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55-р байр эзлээд байна.

“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

МҮОХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна