БНСУ-ын BLACKPINK хамтлаг YouTube суваг дээр 100 сая дагагчтай болсон анхны уран бүтээлч болж, рекорд амжилт тогтоолоо. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус хамтлагт “Red Diamond Creator Award” тусгай шагнал олгожээ.

BLACKPINK хамтлагийн YouTube суваг 2016 оны долоодугаар сарын 29-нд нээгдэж, 9 жил, 8 сарын дотор 100 сая дагагчтай болж байгаа юм. Одоогийн байдлаар тус сувагт байгаа 648 видео бичлэг нь нийт 41 тэрбум үзэлттэй байгаа ажээ. Үүнээс 50 видео нь 100 сая давсан хандалттай бөгөөд хамгийн их үзэлттэй клип нь 2,3 тэрбумтай “DDU-DU DDU-DU” байна. Мөн YouTube сувгийн тэрбум үзэлттэй бичлэгт хамтлагийн 9 клип орсон нь гайхамшигтай.
뚜두뚜두 (DDU-DU DDU-DU)
Kill This Love
How You Like That (Dance Performance Video)
붐바야 (BOOMBAYAH)
마지막처럼 (AS IF IT’S YOUR LAST)
How You Like That (M/V)
LISA — MONEY (Exclusive Performance Video)
JENNIE — SOLO (M/V)
Pink Venom (M/V)
BLACKPINK хамтлагийн бичлэгийг хамгийн их үздэг улс нь БНСУ (277сая), Энэтхэг (223 сая), Индонез (218 сая), Мексик (182 сая), АНУ (180 сая), Бразил (168 сая) байна.
