UBLife Logo
Эрүүл мэнд

Даваа гарагийн шөнө эрч хүчээ нөхөх “ид шидийн” мэт 6 үйлдэл

Даваа гарагийн шөнө эрч хүчээ нөхөх “ид шидийн” мэт 6 үйлдэл

Даваа гараг ихэнхдээ ажлын стресс, ядралтыг дагуулдаг хамгийн том даваа болж өнгөрдөг. Магадгүй үнэхээр тийм болохоор л “даваа“ гэж нэрлэдэг байх гэмээр. Долоо хоногийг зөв эхлүүлэхийн тулд дараах энгийн зуршлууд үр дүнтэй нөлөөлөх болно. Унтахынхаа өмнө туршаад үзээрэй.

1. Халуун бүлээн усанд тухтай орох

10–15 минутын халуун шүршүүр эсвэл хөлийн халуун ванн нь булчин суллаж, мэдрэлийн системийг тайвшруулна. Нойрны чанарыг сайжруулахад ч тустай. Урт амралтын араас эрч хүчээ сэргээж, ажлын эхний өдрийн алжаалаа тайлахад ч тус нэмэр болно.

2. Дижитал завсарлага

Унтахын өмнөх 1 цагт утас, сошиалаас холдох. Цэнхэр гэрэл багасахад мелатонин ялгаралт хэвийн болж, амралт гүнзгийрдэг гэнэ. Тиймээс дэлгэцнээс аль болох хол байгаарай.

3. “Толгой цэвэрлэх” тэмдэглэл

Маргааш хийх 2–3 гол ажлаа бич. Толгой доторх санаануудыг цаасан дээр буулгах нь түгшүүрийг бууруулж, төвлөрлийг нэмдэг. Маргааш өглөө босоход ч юмс хамаагүй амар, цэгцтэй санагдах болно.

Эсвэл бүтээлч байдлаар зурагтай байсан ч болох юм.

4. 10 минутын сунгалт эсвэл амьсгалын дасгал

Хүзүү, нуруу, мөрний сунгалт эсвэл 4-7-8 амьсгалын техник нь зүрхний цохилтыг тогтворжуулж, сэтгэл санааг тайвшруулна. Багахан дасгал хийгээд унтаад үзээрэй. Иог хийдэг бол бүр ч сайн.

5. Хөнгөн цай

Кофеин багатай бүлээн цай (ромашка, ногоон цай бага тунгаар) эсвэл хөнгөн уурагтай зууш идэх нь шөнийн өлсгөлөн, нойрны тасалдлыг багасгана. Багахан тараг уугаад унтсан ч болох юм. Ямартай ч өлсөөд байвал тэр чигтээ гүрийгээд орондоо орж болохгүй шүү. Ядаж цай, ус уух хэрэгтэй.

6. Тайван дуу сонсох, ном унших

Тайван хөгжим, аудио ном эсвэл дуртай номын 10–15 хуудас унших нь тархийг “амралтын горим”-д шилжүүлнэ. Кино үзээд эхэлбэл зогсож чадахаа больж мэдэх тул даваа гарагийн шөнө тэр тусмаа дэмий гэж зөвлөх байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна