Mxrningstar хамтлагийн гурав дахь амьд тоглолт ирэх тавдугаар сарын 22-нд 'SocialPay Park'-ийн тайзнаа болохоор товлогдлоо. Энэхүү тоглолтын өмнө бид хамтлагийн уран бүтээлийн сангаас хамгийн өндөр хандалттай, үзэгчдийн хамгийн дуртай 10 дууг онцлон танилцуулж байна.
Бодлын гүнээс
11 сая
“Хүн” цомогт багтсан “Бодлын Гүнээс” дуу анх гарсан цагаасаа хойш зөвхөн YouTube дээр л 10 сая давсан хандалттай болжээ. Apple Music хөгжмийн Top 100: Mongolia дууны жагсаалтад сүүлийн 2 жил эхний 10-т тогтмол байршсаар байна.
Мэдэхгүй
3.6 сая
Тэдний анхны тоглолтын үеэр дуулсан бичлэг нь 3 сая гаран хандалттай байна.
Хүн
2.4 сая
Дебут цомгийн нэрээр нэрлэгдсэн Céline Dessberg-тэй хамтран дуулсан уг дууны видео клип.
Chihiro
1.4 сая
Morningstar-г Chihiro дуугаар нь таньдаг, мэддэг, дуртай болсон сонсогчид цөөнгүй. Хэдийгээр албан ёсоор бичүүлж студийн хувилбар огт гарж байгаагүй ч тэдний тоглолтын амьд хувилбар 1 сая хандалтыг давжээ.
Бадамлянхуа
1 сая
Үүрнээсээ чи
1 сая
Жинхэнэ шаналал
440 мянга
Хамтлагийн хоёр дахь “Эрх чөлөө” цомгоос хамгийн эхэнд цацагдсан дуу бол “Жинхэнэ шаналал” уг дууны албан ёсны клип гарснаасаа хойш 440,000 хандалттай байна.
Уулын энгэрт
430 мянга
FU.
350 мянга
“Эрх чөлөө” цомгоос хойш гарсан анхны сингл.
Гунигтай
300 мянга
Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
