UBLife Logo
Хөгжим

Зун "Mxrningstar"-тай хамт ирнэ

Ub.life
Ub.life
Зун "Mxrningstar"-тай хамт ирнэ

Улаанбаатар хотод маань нар ээж, бороо шивэрч, зуны уур амьсгал улам ойртсоор байна. Жил болгоны зун долоо хоног бүр л эвэнт, тоглолтоор тасардаггүй ч энэ жилийн зуныг Mxrningstar хамтлаг 5-р сарын 22-нд болох гурав дахь бие даасан тоглолтоороо "нээж" байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн зун тэдний тоглолтоор эхэлж байна гэсэн үг.

Mxrningstar хамтлагийн тоглолт зөвхөн эрч хүчтэй амьд хөгжим, чадварлаг дуу хоолой, дэлгэц гэрлийн хослолд сонсогчдоо дагуулдаг юм биш. Үзэгчдийн хамгийн их таалж, хүндэтгэдэг зүйлүүд нь товлосон цагтаа эхэлдэг соёл, аюулгүй байдлыг хангасан зохион байгуулалт болон урт удаан нуршилгүй, зөвхөн өөрсдийн тоглолтыг хийдэг хөтөлбөр байдаг билээ. Тиймдээ ч тэдний энэхүү тоглолт энэ зуны бусад тоглолт, эвэнтүүдэд баримтлах ёстой чанарын нэгэн жишиг болох нь байх.

Тоглолтын тасалбарыг Shoppy.mn, Portal.mn, SocialPay апп -р худалдаалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна