Монголын орчин үеийн хөгжмийн томоохон төлөөлөгч болох “Delkhii” хамтлаг энэ сарын 18-нд шинэ цомгийнхоо “SPACE” тоглолтоор сонсогчдоо огторгуйн аялалд урих гэж байна. Энэхүү үдэш нь зөвхөн тоглолт бус, дуу авиа, дүрслэл, мэдрэмжийг нэгтгэсэн цоо шинэ туршлага байхаар төлөвлөгдөж байна.
1. Цоо шинэ “SPACE” цомгийн анхны тайзны нээлт
“Delkhii” хамтлагийн шинэ бүтээл “SPACE” цомог энэ үдэш анх удаа бүрэн хэлбэрээр тайзнаа амилна. Өмнөх “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” цомгуудын дараах шинэ үе шат гэж үзэж болох энэхүү ажил нь тэдний уран бүтээлийн шинэ өнгө, чиглэлийг тодорхойлох юм.

2. Байгаль + электрон хөгжмийн өвөрмөц хослол
Хамтлагийн онцлог болсон байгалийн дуу авиаг электрон хэмнэл, аналог дуугаралттай хослуулах аргачлал энэ тоглолтын гол цөм байх болно. Үр дүнд нь сонсогчийг бодит орчноос тасалж, өөр түвшний мэдрэмж рүү оруулна гэдэгт итгэлтэй байна.
3. 35 гаруй дуу бүхий бүрэн хэмжээний тоглолт
Нэг үдшийн турш 35+ бүтээл эгшиглэхээр төлөвлөгдсөн нь ердийн тоглолтоос илүү өргөн цар хүрээг илтгэнэ. Шинэ цомгийн дуунуудаас гадна өмнөх хит бүтээлүүд ч багтсан тул танд уйдах, бусад зүйлд анхаарах боломж өгөхгүй. Бусад бүхнийг мартаад дуу хөгжимд л уусаж болох нь.
4. Монголын рок, попын зочин уран бүтээлчид нэг тайзан дээр
Тоглолтод Харангын Лхагвасүрэн, Хар Сарнай хамтлагийн Амараа, Оюунбилэг, Минжинсор, Баярцэцэг, Тэнүүн, Бямбаа, Татар, Acapella зэрэг уран бүтээлчид оролцоно. Энэ нь нэг оройн дотор олон үеийн хөгжмийн төлөөллийг нэгтгэсэн онцгой уур амьсгалыг бүрдүүлэх болно.
5. Амьд хөгжимд бүрэн эзэмдүүлэх мөч
“Delkhii” хамтлагийн тоглолтуудын нэг онцлог нь бүхэлдээ амьд хөгжимтэй байдаг. Студи эффектээс илүү бодит дуугаралт давамгайлдаг нь сонсогчдод илүү хүчтэй мэдрэмж өгдөг нь гарцаагүй. Байгаль, эх дэлхий, сансар огторгуйн мэдрэмжийг биеэрээ мэдрэх нь ээ.
6. Фолктроник урсгалын шинэ түвшин
Тэдний хөгжүүлж ирсэн фолктроник хэв маяг энэ удаад илүү боловсронгуй, экспериментал шинжтэй болсон гэж үзэж болно. Уламжлалт элементүүдийг орчин үеийн электрон бүтэцтэй холбосон шийдэл нь тоглолтын гол уур амьсгалыг тодорхойлох болно. Юу хүлээхээ таамаглах ч боломжгүйгээр очиж, шуудхан тэр даруйд л сонсож, мэдрэхийг зөвлөх байна.
7. Дүрслэл, орон зайн концепц
“SPACE” нэрнээсээ эхлээд тоглолт бүхэлдээ огторгуйн аяллын концепцтой. Тайз засалт, гэрэлтүүлэг, дууны найруулга зэрэг нь нэгэн цогц “аялал” мэт зохион байгуулагдана.
8. Амьд хөгжмийн соёлыг дэмжих томоохон арга хэмжээ
Тоглолтыг “Baga Toirog Channel”-ийн багтай хамтран зохион байгуулж байгаа нь Монголын амьд хөгжмийн экосистемийг дэмжих, хөгжүүлэх зорилготой томоохон үйл ажиллагаа болж байна. Өмнө нь хэд хэдэн томоохон тоглолтыг амжилттай, мэргэжлийн түвшинд зохион байгуулж чадсан чадварлаг хамт олон тул та энэхүү тоглолтыг ч мөн зорин очих нь зөв сонголт болно гэдэгт итгэлтэй байна.
“Delkhii”-ийн “SPACE” тоглолт нь зүгээр нэг шинэ цомгийн танилцуулга бус, хөгжим, мэдрэмж, орон зайг нэгтгэсэн цоо шинэ туршлага байх болно. Хэрэв та амьд хөгжим, шинэлэг дуугаралт, тайзны уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл энэ үдэш уулзацгаая. Тасалбарыг portal.mn болон freshpack.mn цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой.

