Та хаа нэгтээ ороод уух юм захиалах боллоо гэж бодъё. Та юу сонгож авах байсан бэ? Яг одоо сонголтоо хийгээд, өөрийгөө ямар төрлийн хүн болохоо олж мэдээрэй.
1. Шар айраг
Шар айрганд дуртай хүмүүс маш яриасаг, сонирхолтой хүмүүс байдаг. Тэд хүнтэй ярилцаж суунгаа шар айргаа удаанаар шимэн суух дуртай бөгөөд аливаад "одоо цаг"-ийг ихээхэн чухалчилж үзнэ. Яг одоо юу мэдэрч байна, яг одоо юу чухал байна гэдэг чухал. Бас жижиг сажиг зүйлийг ихээхэн анзаардаг.

2. Дарс
Усан үзмийн амтат дарсанд дурлагч хүмүүс маш олон нийтэч хүмүүс байдаг. Гэвч нууцаа даатган ярихаасаа өмнө бодолтой байх ёстой төрлийн хүмүүс. Магадгүй та нууцалж байсан зүйлээ өөр хэн нэгнээс дараа нь дуулж магадгүй. Бас тэд өөрсдөдөө маш их анхаарал тавьдаг. Гутал, цүнхтэй нь ямар өнгө зохицох вэ, ямар үед юуг ярьж бас ярихгүй байх вэ гэдгээ ч маш сайн мэддэг.

3. Жин Мартини
Өөрсдийн тав тухтай бүсдээ ихээхэн дуртай төрлийн хүмүүс. Бас ихээхэн нууцлаг, ухаалаг, хэрхэн бусдын анхаарлыг татахаа ч сайн мэднэ. Хэт их хичээхгүйгээр анхаарлын төвд орж, ярианы бай болохдоо сайн. Ярихдаа бодолтой, үйлдлүүдээ ихээхэн анхаарч хийнэ.

4. Эспрессо Мартини
Хийж буй зүйлдээ өөрийгөө бүхлээр нь зориулдаг. "Work hard, play hard" буюу ажлаа ч солиоруулж, үдэшлэгийг ч солиоруулж чадах төрдийн хүмүүс гэж хэлж болно. Аль ч салбарт байсан манлайлах дуртай, мөн бусадтай харьцахдаа нээлттэй, санаачлагыг гартаа авдаг.

5. Сөжү
Сэтгэлийн хөдлөл ихтэй, яриа хөөрөөтэй, адал явдалд дуртай оргилуун хүмүүс. Маш чөлөөтэй байж чаддагаас гадна бусадтай ярилцаж, харилцаа тогтоохдоо сайн. Үдэшлэг цэнгээний үеэр тэд бүх зүрх сэтгэлээ тэр мөчид зориулж, хөгжилдсөн шиг хөгжилдөж, аа бас уйлсан шиг уйлж чаддаг хүмүүс.

6. Оргилуун дарс
Үнэтэй чамин зүйлд дуртай, өндөр хэрэглээтэй хүмүүс байх нь элбэг. Өөрийн үнэ цэнийг мэддэг, хүмүүстэй чухал яриа өрнүүлэх нь танд таалагддаг. Та санаа бодлоо шулуухан хэлдэг, бас өөрт таагүй санагдаж байгаа зүйлээ ч тойруулалгүй илэрхийлэх чадвартай.

7. Маргарита
Өөрийгөө бүрэн илэрхийлж, бусдыг инээлгэх дуртай хүн. Шинэ найз нөхөд, танилуудтай болохдоо амархан, ямар ч хүн таныг хараад гэрэл цацруулсан хүн байна хэмээн бодож, ойр байхыг хүсдэг. Зугаа цэнгээн, хөгжим, бүжигт дуртай, ундарсан эрч хүчтэй хүмүүс.

8. Сингл Молт виски
Маш хүлээцтэй, бодолтой, ихэнхдээ чалчаад байдаггүй. Тэд юу хүсдэг, юунд зорьдог, яавал өөрт нь зөв болохыг их сайн мэддэг. Түүн шигээ бусдыг ч бас дүгнэх, унших өндөр чадвартай. Тэднээс юм нууна гэдэг тун бэрх байх болно.

9. Жин Тоник
Маш сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс байх нь элбэг. Хаа газрын, ажил, гэр бүл, найз нөхөд дундаа "күүл" гэж тооцогдож явдаг. Бусдын сонирхлыг маш ихээр татдаг, өвөрмөц байдал нь түүний нэрийн хуудас.

10. Рум & Кола
Хөгжөөнтэй байдал, адал явдалд ихээхэн дуртай. Хажууд нь байхад маш сонирхолтой бас уйдамгүй. Залуу насыг өөрөөсөө цацруулж явдаг нэгэн гэлтэй. Бас маш онцгой, өнгөлөг эсвэл өвөрмөц хувцасладаг байх талтай. Учир нь тэд ямар хүн болохоо хүн бүхэнд харуулж, өөрийнхөөрөө байж чаддаг.

11. Негрони
Тэр болгон шууд зүглээд очиход бэрх хүмүүс гэлтэй. Харин адилхан негрони уудаг хүмүүстэйгээ их зохицно. Тэд аливаад маш гүн мэдлэгтэй, оюун ухаан сорьсон зүйлд сайн. Хүнд хэцүү үед туслах сайн найз байж чаддаг. Мөн нэг ойртоод танилцаад авахад өөрийгөө бүрэн харуулж, бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.

12. Мохито
Хийхэд ихээхэн хугацаа ордог, амархан бэлэн болчихдог зүйл биш болохоор бартендерүүд тэр болгон энэ ундааг таашаадаггүй. Харин мохитод дуртай, захиалдаг хүмүүс үүнийг үл тоодог, ер нь хэнийг ч үл тоож, өөрийн хүссэнээ авч чаддаг хүмүүс. Адал явдалд дуртай, аялах сонирхолтой, гүн гүнзгий бодол сэтгэгдлээ хуваалцах дуртай хүмүүс.

13. Космополитан
Эрх чөлөө, бие даасан байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг мэдрүүлдэг. Тэд ширүүхэн үг хэлж чаддаг, өөрийнхөөрөө байхад нь юу ч саад болдоггүй. Трэнд бүтээгчид бөгөөд, хаа байгаа газар бусдын анхаарлын төвд байх чадалтай өөртөө итгэлтэй хүмүүс.

14. Пина Колада
Зөөлөн, дотогшоо, энхрий төрлийн хүмүүс. Бусдыг сонсож чаддаг, аливаад хүлээцтэй бас тайван хандана. Амьдралын амттай, сонирхолтой мөчүүдийг мэдрэх, шинэ содон зүйлтэй нүүр тулах сонирхолтой эелдэг боловч тууштай хүмүүс байх нь элбэг.

15. Виски сауэр
Гаднаа харагдаж байгаагаасаа тэс ондоо хүн байх нь элбэг. Өөрийгөө бүрэн дүүрэн харуулдаггүй, ямар нэгэн зүйлийг дотроо нуудаг мэт. Маш их бодолтой, аливаад дасан зохицох чадвар өндөр. Гэвч дотор чинь орших зүйлийг олж мэдэхийг маш олон хүн хүсдэг.

16. Текила
Хаа явсан газраа бусдыг урин дуудаж, нэгтгэж явдаг хүн. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг нээлттэй, өвөрмөц, танил нь болохын төлөө хичээмээр санагдах тийм хүмүүс байдаг. Өөрөөсөө гэрэл цацруулж, тухайн мөчийг байгаагаар нь мэдэрч чаддаг, бас бусдыг араасаа дагуулж чаддаг сэтгэл хөдлөм нэгэн байх нь элбэг.

