UBLife Logo
Хөгжим

Coachella 2026: Одод фенүүдээ юугаар гайхуулав?  

Coachella 2026: Одод фенүүдээ юугаар гайхуулав?  

АНУ-ын Калифорнид хөгжмийн хамгийн том наадмын нэг болох “Coachella” явагдаж өндөрлөлөө. Угалз түйрэн, аадар бороо асгарах эрсдэлтэйг зарласан ч хөгжим сонирхогчид элсэн цөлдөө цугларсан. Хоол ундны дараалал хэдэн километр сунаж, такси унаахад хэдэн цаг зарцуулж, асар майхны үнэ тэнгэрт хадсан ч олон мянган фен хайртай уран бүтээлчдээ үзэхээр ирсэн байлаа. Тэдний дунд Кайли Женнер, Тимоти Шаламе, Хайди Клум, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо Кэти Перритэйгээ хамт байж байлаа. Ингээд энэ жилийн наадмын хамгийн хурц оддыг танилцуулж байна.

Эддисон Рэй энэ жилийн гол уран бүтээлчдийн нэг байсан. Хурц улаан бикинитэй түүнийг алс холоос ч ялгахад хялбар байлаа.

Эмма Робертс ганган торон сүлжмэлтэй цагаан торгон шорттой ирсэн.

Торон сүлжмэл эдлэлд дуртай бас нэгэн од бол sombr нэрээр алдаршсан залуу од Шейн Буз.

Жастин Биберийн тоглолт дээр Кайли Женнер “Chanel”-тай ирсэн. Мэдээж дэргэд Тимоти Шаламе байлаа.

Энэ наадмын бас нэгэн дуулиант хос нь дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо байлаа. Трюдо төрийн их ажлаа орхиод тун аз жаргалтай харагдаж байв.

Тейяна Тейлор “Coachella” наадамд зориулаад усны дуслыг бэлгэдсэн торон даашинзтай иржээ.

2026 оны хавар-зуны улирлын гол чиг хандлагын нэг бол цэгэн хээ (polka dot) юм. Блогчин Чарли Дамелио үүнийг баталсан.

Хайди Клум хар хиймэл үстэй, уруулаа хараар будсан байлаа.

Наадмын эхний хэсгийг доргиосон Женнифер Лопес.

Бясалгалын дасгалаар ам.долларын саятан болсон блогчин Саша Белякова.

Сабрина Карпентер мөн л боди сонгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна