UBLife Logo
Хөгжим

BIGBANG хамтлаг “Coachella” наадамд оролцоно

BIGBANG хамтлаг “Coachella” наадамд оролцоно

БНСУ-ын домогт BIGBANG хамтлаг Америкийн алдарт “Coachella Valley Music and Arts Festival” наадамд оролцоно. Энэ тоглолт тус хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан дэлхий тойрох аялан тоглолтын эхлэл болох юм.

Тоглолтыг “YG Entertainment” агентлаг зохион байгуулж, G-Dragon, Тэян, Дэсон нар оролцоно. Хамтлагийн хуучин хоёр гишүүн болох Сынры гэмт хэрэг үйлдэж, урлагийн салбараас гарсан бол T.O.P ганцаараа уран бүтээл хийж байгаа.

BIGBANG наадмын хоёр дахь өдөр болох дөрөвдүгээр сарын 12-нд “Outdoor Theatre” тайзнаа гарах юм. Мөн 19-нд 60 минутын тоглолт хийхдээ хамтлагийнхаа түүхэн дэх бүх шилдэг бүтээлүүдээ толилуулна.

G-Dragon, Тэян, Дэсон нарын хувьд цэргийн алба, ганцаарчилсан уран бүтээлийн дараа анхны хамтарсан концерт болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна